Үйлчилгээний нөхцөл

1. Та онлайн гэрээний нөхцөлтэй заавал танилцана уу.
2. Гэрээнд заагдсан нөхцлийн дагуу ажил үйлчилгээг үзүүлнэ.
3. Гэрээтэй холбоотой болон бусад санал хүсэлтийг Айтүүлс ХК-нд мэдэгдэнэ үү.
4. Шаардалагатай тохиолдолд онлайн гэрээг хэвлэн авч баталгаажуулна уу.
5. Гэрээний онлайн хувилбар нь Талууд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулснаар хуулийн байгууллагын өмнө хүчин төгөлдөрт тооцогдоно.
6. Онлайн гэрээний албан ёсны хаяг нь хэрэглэгчийн профайлын хаягаар бүртгэгдэх болно.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь нийлүүлэгч тал болон хэрэглэгч тал хооронд хийж буй үйлчилгээний гэрээний салшгүй хэсэг болно. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцно.
  1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
    1. Энэхүү үйлчилгээний нөхцлөөр нийлүүлэгч нь хэрэглэгчийн захиалгын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, талуудын эрх үүрэг, хооронд үүсэх харилцаа, төлбөр тооцоо төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
    2. Үйлчилгээний нөхцөлд болон гэрээнд заагдсан нэр томьёог “Нэр томьёо”-ны тайлбарт тусгасан болно.
    3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Айтүүлс ХК /цаашид нийлүүлэгч гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.
  2. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ
    1. Байгууллагын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
    2. Нийлүүлэгч тал нь онлайн хуудас, бүтээгдэхүүн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, найдвартай үйл ажиллагаа, үндсэн болон дэд хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг бүрэн хариуцна.
    3. Нийлүүлэгчийн itools.mn вэб хуудасны мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
    4. Хэрэглэгч тал нь үйлчилгээний чанар, веб хуудасны талаар санал гомдол, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх, шийдвэрлүүлэх эрхтэй.
    5. Хэрэглэгч тал хэрэглэгчийн системд бүртгэгдсэн хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хариуцлага хүлээнэ.
    6. Хэрэглэгч тал нэгэн зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээг авах, захиалах боломжтой бөгөөд захиалгын тоог нийлүүлэгч тал хязгаарлахгүй.
    7. Хэрэглэгч өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн системээс хянах боломжийг нйилүүлэгч тал хангах үүрэг хүлээнэ.
    8. Нийлүүлэгч хэрэглэгчийн серверийн дотоод ажиллагааны алдагдал болон давагдашгүй хүчин зүйлд өртөн серверийн ажиллагаа доголдсон тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
    9. Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээг захиалж, төлбөр төлсөнөөс хойш нийлүүлэгч тал ажлын өдөр, ажлын цагаар 1-24 цагийн дотор идэвхижүүлж, холбогдох мэдээллийг хэрэглэгчид өгөх үүрэг хүлээнэ.
    10. Хуульд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
  3. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА, ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
    1. Үйлчилгээний хугацаа нь тухайн бүтээгдэхүүний хэрэглэгчийн системд бүртгэгдэн эхлэх хугацаанаас дуусах хугацаа хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
    2. Үйлчилгээний хугацаа нь тухайн бүтээгдэхүүний төлбөр төлөгдөж, захиалга баталгаажснаар эхлэх буюу сунгагдана.
    3. Төлбөр төлөгдөөгүйн улмаас үйлчилгээ түр хаагдаж, устгагдсан тохиолдолд үйлчилгээний хугацаа дуусгавар болсонд тооцно.
    4. Захиалгын дагуу үүссэн нэхэмжлэлийг хэрэглэгч тал захиалга цуцлах хугацаанд төлөөгүй тохиолдолд захиалга цуцлагдана.
    5. Хэрэглэгч тал захиалгандаа төлбөр төлөх хэлбэрээ сонгох бөгөөд төлбөрийг шилжүүлэг, онлайн банкны карт, PAYPAL болон бэлэн мөнгө гэх хэлбэрүүдээр төлөх боломжтой.
    6. Хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээний хугацаа дуусахаас өмнө нийлүүлэгч тал үйлчилгээг сунгах төлбөрийн нэхэмжлэлийг и-мэйлээр мэдэгдэнэ.
    7. Үйлчилгээний нөхцөлийн 3.6 –д заасан хугацаанд төлбөр нэхэмжлээгүй эсвэл төлбөр төлгдөөгүй хугацаанд үйлчилгээг хаагаагүй нь Хэрэглэгчийг төлбөр төлөх үндсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
  4. БҮТЭЭГДЭХҮҮН ЦУЦЛАХ НӨХЦӨЛД ТӨЛБӨР БУЦААН ОЛГОЛТ
    1. Хэрэглэгч тал бүтээгдэхүүн үйлчилгээг цуцлах тохиолдолд албан бичиг болон үндсэн хэрэглэгчийн илгээсэн тусламжийн хүсэлтээр цуцлах болсон шалтгаан болон буцаан олголтыг хүлээн авах данс болон эзэмшигчийн мэдээллийг баталгаажуулан, шийдвэрлэнэ.
    2. Хэрэглэгч тал идэвхитэй төлөвт байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг дараах тохиолдлуудад цуцлах боломжтой. Үүнд:
      1. Бүтээгдэхүүн үйлчилгээг анх захиалан ашигласнаас хойш 14 хоногийн дотор цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд ашигласан хугацааны төлбөрийг хасан тооцож үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно. (Домэйн хаяг – 2 хоног, SSL – цуцлах боломжгүй)
      2. Хэрэглэгч тал өөрийн хүсэлтээр бүтээгдэхүүн үйлчилгээг анх захиалан ашигласнаас хойш 14-гоос дээш хоногийн дараа цаашид ашиглахгүйгээр цуцлах тохиолдолд Хэрэглэгчээс үйлчилгээний шаардлага хангахгүй байна гэж үзвэл /техникийн албанаас баталгаажуулах/ ашигласан хугацааг хасаж төлбөрийг олгох ба бусад тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
      3. Нийлүүлэгч талын 100% буруутай үйлдлээс үүдэн хэрэглэгч үйлчилгээгээ цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд ашигласан хугацааны төлбөрийг хасан тооцож үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.
      4. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүдсэн нөхцөл байдал 30 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд бүтээгдэхүүн үйлчилгээг цуцлах талаар хүсэлт гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдолд ашигласан хугацааны төлбөрийг хасан тооцож үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.
    3. Хэрэглэгчийн буруутай үйлдлээс үүдэн нийлүүлэгч тал хохирол амссан тохиолдолд 3 удаагийн сануулга хүргүүлэх бөгөөд дахин давтагдсан тохиолдолд нийлүүлэгч тал хэрэглэгчийн үйлчилгээг цуцлан төлбөрийг буцаан олгохгүй.
  5. ОЮУНЫ ӨМЧ, НУУЦЛАЛ
    1. Хэрэглэгч өөрийн серверээр дамжуулан оюуны өмчийг зөрчсөн, садар самуун сурталчилсан, алан хядах, хорлон сүйтгэх үйл ажиллагааг өдөөн турхирсан, мөн Монгол улсын болон Олон улсын хууль тогтоомжид харшлах аливаа мэдээллийг нийтэд мэдээллэхийг хориглоно.
    2. Талууд гэрээг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон аман хэлбэрээр задруулахгүй байх, өөрийн болон бусад этгээдийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
    3. Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас хэрэглэгчийн серверийн дэлгэрэнгүй мэдээллийг шаардсан тохиолдолд нийлүүлэгч тал Монгол улсын хуулийн дагуу мэдээллээр хангах хүлээнэ.
    4. Дээрх үүргүүдийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд үүнтэй холбоотойгоор үүсэх аливаа хохирлыг буруутай тал бүрэн хариуцаж барагдуулна.
  6. ЧАНАРЫН БАТАЛГАА
    1. Нийлүүлэгч тал нь өөрийн үйл ажиллагаанаас хамаарч хэрэглэгчийн үйлчилгээнд гэмтэл, саатал гаргасан тохиолдолд ажлын 8 цагийн дотор засварлана.
      1. Нийлүүлэгч тал ажлын 8 цагийн дотор засварлаж чадаагүй тохиолдолд ашиглаагүй хугацааны төлбөрөөс чөлөөлнө.
    2. Хэрэглэгч талаас үүдэн хэрэглэгчийн үйлчилгээний хэвийн ажиллагаа тасалдах, гэмтэл, саатал гарах үед нийлүүлэгч тал ямар нэг хариуцлага хүлээхгүй бөгөөд хэрэглэгч өөрийн сервер тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцан гэмтэл саатлыг засварлана.
    3. Чанарын баталгааны хувийг гэрээнд заагдсан бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрт тооцон хөнгөлөлт бодогдоно.
  7. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
    1. Үйлчилгээний нөхцөл болон гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар компанийн дотоод дүрэм журмын дагуу шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.
    2. Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас техникийн болон сүлжээний найдвартай хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх хохирлыг нийлүүлэгч тал хариуцахгүй бөгөөд үүнтэй холбоотой аливаа маргааныг үйлчилгээний нөхцөлийн 7.2-д заасны дагуу шийдвэрлэнэ.

Айтүүлс ХК-ийн гүйцэтгэх захиралын тушаалаар батлав.

Сүүлд шинэчлэсэн огноо: 2018 оны 4 сарын 9 өдөр.

НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

 

  1. Дата төвийн үйлчилгээ: Сервер төхөөрөмжийг олон улсын стандартад нийцсэн байр талбай, орчин (температур, чийгшил), сүлжээ, цахилгаан тэжээл тэдгээрийн нөөц холболт бүхий зориулалтын өрөө, талбайд байршуулах мөн байршуулсан сервер төхөөрөмжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах үйлчилгээ
  2. Хэрэглэгчийн систем: Нийлүүлэгчээс эрхлэн гаргаж буй онлайн хэлбэрт ажиллах нэгдсэн систем
  3. Бүртгэл үүсгэх: Хэрэглэгч нь нийлүүлэгчийн эрхлэн гаргаж буй онлайн хэлбэрт ажиллах нэгдсэн системд бүртгүүлэх
  4. Үндсэн хэрэглэгч: Хэрэглэгчийн системд бүх үйлчилгээг удирдах эрх бүхий бүртгэлтэй и-мэйл хаягтай хэрэглэгч
  5. Дэд хэрэглэгч: Үндсэн хэрэглэгчээс гадна нэхэмжлэх, үйлчилгээний мэдээлэл зэргийг салган өөр ажилтан, хэрэглэгчид мэдээллэх зорилгоор үүсгэсэн эрх
  6. Үйлчилгээ: Нийлүүлэгчийн хэрэглэгч талд үзүүлж буй бүх үйлчилгээ
  7. Захиалга: Хэрэглэгчийн систем болон хэрэглэгчийн албан ёсны хаягаар дамжин хийгдэж буй үйлчилгээний захиалга
  8. Захиалгыг цуцлах хугацаа: Хэрэглэгч хэрэглэгчийн системд бүтээгдэхүүн үйлчилгээг захиалсанаас хойш 14 хоног
  9. Хавсралт: Гэрээнд шаардлагатай нэмэлт мэдээллийг хавсарган оруулсан байдал
  10. Бүтээгдэхүүн, үйлчилгээ: Нийлүүлэгчээс хэрэглэгчид санал болгож буй Домэйн хаяг, Бизмэйл, SSL, Дундын сервер, Виртуал сервер, Тоног төхөөрөмж түрээслүүлэх, Сервер байршуулах, WAF зэрэг үйлчилгээг хэлнэ
  11. Домэйн нэр: Домэйн нэр нь интернэт сүлжээний орчинд байрлах тоон хаяг (IP хаяг)-ийг эцсийн хэрэглэгчид ойлгомжтой болгох үүднээс, англи цагаан толгойн A-Z болон 0-9 тоон тэмдэгтүүдээр бүтээсэн үг юм
  12. Бизмэйл: Байгууллага болон бизнес эрхлэгчдэд зориулсан, домэйн хаяг бүхий и-мэйл үйлчилгээ
  13. SSL: зөвхөн интернэтийн сүлжээгээр дамжин хэрэглэгчээс сервер рүү илгээж байгаа мэдээллийг encrypt буюу шифрлэж нууцлан илгээх бөгөөд серверээс хэрэглэгчидэд ирж байгаа мэдээллийг ямар нэг өөрчлөлтгүй, бүрэн бүтэн байдлыг хангах механизм
  14. Сервер: Мэдээлэлд толгой компьютер боловсруулалт хийх, хариу үйлдэл үзүүлэх зэрэг үйлдлүүдийн техник хангамжийн цогц
  15. Бодит сервер: Серверийн үзүүлэлт, хүчин чадлыг дангаар ашиглах боломж бүхий бие даасан сервер юм
  16. Дундын сервер: Нийлүүлэгчийн гаргаж буй веб байршуулах үйлчилгээнд нийцэх, бодит серверийг олон хэрэглэгчид хуваан ашиглах боломжийг олгох үйлчилгээ
  17. Виртуал сервер: Зориулалтын бодит серверт байршуулсан, үзүүлэлт бүхий хийсвэр компьютер
  18. Тоног төхөөрөмж: Нийлүүлэгчээс хэрэглэгч талд түрээслүүлж буй бодит сервер болон бусад тоног төхөөрөмж
  19. Бүтээгдэхүүн, үйлчилгээг бүртгэх: Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу шинээр бүртгэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг захиалан, бүртгэл үүсгэх
  20. Бүтээгдэхүүн, үйлчилгээг сунгах: Бүртгэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үндсэн хэрэглэгч тодорхой хугацаагаар үргэлжлүүлэн сунган ашиглах
  21. Бүтээгдэхүүн, үйлчилгээг шилжүүлэх: Хэрэглэгчийн хүчин төгөлдөр ашиглаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг үндсэн хэрэглэгчийн хүсэлтийг баталгаажуулснаар өөр хэрэглэгчид шилжүүлэх
  22. Бүтээгдэхүүн, үйлчилгээг түр хаах: Сүлжээ болон серверт ачаалал үүсгэх, давагдашгүй хүчин зүйл, төлбөр төлөгдөөгүйн улмаас бүтээгдэхүүн үйлчилгээний эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх
  23. Бүтээгдэхүүн үйлчилгээг цуцлах: Үндсэн хэрэглэгчийн эзэмшиж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг дуусах хугацаанд сунгаагүй болон өөрийн хүсэлтээр цаашид ашиглахгүй тохиолдолд үйлчилгээ дуусгавар болох
  24. Сервер түрээслүүлэх: Нийлүүлэгчийн гаргасан үнийн саналын дагуу хэрэглэгчийн шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий серверийг хэрэглэгчид тодорхой хугацаагаар түрээслүүлэх үйлчилгээ
  25. Серверийн дотоод ажиллагаа: Серверийн үндсэн тохиргоо, сервер дээрээс ажиллаж буй сервис, програм хангамжууд, тэдгээрийн болон байршиж буй мэдээллийн аюулгүй байдал
  26. Бүтээгдэхүүн үйлчилгээний ашиглалт: Хэрэглэгчийн ашиглаж буй серверийн ашиглалт үйлчилгээг хэрэглэгчийн өмнөөс хийж гүйцэтгэх үйлчилгээг хэлнэ. Ашиглалт үйлчилгээг үндсэн болон нэмэлт гэж хоёр түвшинд ангилах бөгөөд үндсэн ашигалалт үйлчилгээг үнэ төлбөргүй, нэмэлт ашиглалт үйлчилгээг хэрэглэгчийн хүсэлтийн дагуу хэрэглэгчийн системд заасан(гэрээнд өөрөөр заагаагүй бол) төлбөрийн дагуу хийж үйлчилнэ
  27. Үндсэн ашиглалт үйлчилгээ
    1. Гэмтэл саатал гарсан үед хэрэглэгчийн сервер, тоног төхөөрөмж ачаалласан эсэхийг шалгах
    2. Гэмтэл саатал гарсан үед хэрэглэгчийн сервер, тоног төхөөрөмжийг унтраах, асаах
    3. 24 цагийн турш цахилгаан, интернет, дата төвийн үйлчилгээгээр хангах
  28. Нэмэлт ашиглалт үйлчилгээ
    1. Хяналт (Интернет холболт, Сүлжээний ачааллын хэмжээ)
    2. Тайлан, мэдээлэл (Серверийн үзүүлэлтүүдийн ачааллын түвшин)
    3. Хамгаалалт (Firewall)
  29. Давагдашгүй хүчин зүйл: Гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг нйитийн хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хуулийн зохицуулалт, журам хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хорио цээр дайн террорист халдлага, гадаад гарцын гэмтэл, саатал, гол халдварт өвчин зэрэг талуудын хүсэл зорилгоос үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно

~~~