Интернетийн үйлчилгээний нөхцөл
2.2.2 Хэрэглэгч гэрээнд заасны дагуу төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөх
үүрэгтэй.
2.2.3 Хэрэглэгч нь гэрээ байгуулахаас өмнө сүлжээнд холбогдоход шаардлагатай
компьютер, сүлжээний төхөөрөмж, программ хангамжийг бүрдүүлж бэлэн
болгосон байна.
2.2.4 Хэрэглэгч интернетийн үйлчилгээг зөвхөн байгууллагын хэрэглээний
зориулалтаар ашиглана.
2.2.5 Хэрэглэгч сүлжээнд хандах нэр, нууц үгээ хадгалах, сүлжээгээр дамжуулж буй
мэдээллээ нууцлах, компьютерын вирус, бусдын халдлагаас хамгаалах
үүрэгтэй.
2.2.6 Хэрэглэгч нь үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв хэмжээнд,
интернэтийн нийтлэг стандартын дагуу хуулийн хүрээнд ашиглана. Буруу
хэрэглээнээс үүдэн гарах хариуцлагыг хэрэглэгч тал бүрэн хариуцна.
2.2.7 Хэрэглэгч нь нийлүүлэгчийн үзүүлж буй үйлчилгээний эрхийг ашиглан МУ-ын
Эрүүгийн хуульд заасан компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт
хэрэг болон түүнтэй адилтгах хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
2.2.8 Хэрэглэгч гуравдагч этгээдэд интернетийн үйлчилгээг холбох, дамжуулан
борлуулахыг хориглоно.
2.2.9 Нийлүүлэгч талын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр
бусад бүхий л зорилгоор ашиглахыг хориглоно.
2.2.10 Хэрэглэгч нь ашиглаж буй интернет урсгалаа www.speedtest.mn сайтаас
шалгаж байх үүрэгтэй.
2.2.11 Хуульд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
3. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
3.1 Нийлүүлэгч нь үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 1-нээс тухайн сарын сүүлийн
өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны дотор хэрэглэгчээс нэхэмжилнэ.
3.2 Хэрэглэгч нь 3.1-д заасан төлбөрийн нэхэмлэхийг тухайн сарын 20-ны дотор
үлдэгдэлгүй, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.
3.3 Төлбөр зохих хугацаанд төлөгдөөгүйн улмаас интернэтийн үйлчилгээ түр хаагдсан бол
нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.
3.4 Хэрэглэгч өөрийн төлбөрийг төлөхдөө гүйлгээний утгаа нэхэмжлэхийн дагуу зөв бичиж
илгээх үүрэгтэй. Гүйлгээний утга тодорхойгүйгээс үүдэн гарах асуудалд нийлүүлэгч тал
хариуцлага хүлээхгүй болно.
3.5 Төлбөрийн нэхэмжлэл нь тухайн сарын хураамж, нэмэлт үйлчилгээний дүнгээс зохих
хөнгөлөлтийг хасч тооцсоны дараах дүн, өмнөх сарын төлбөрийн үлдэгдэл, НӨАТ
зэргээс бүрдэнэ.
3.6 Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг 432000850 тоот Худалдаа Хөгжлийн банкны “Си
Нэт ХХК” эзэмшигчтэй дансанд заагдсан хугацаанд төлнө.
3.7 Үйлчилгээний нөхцөлийн 3.1–д заасан хугацаанд төлбөр нэхэмжлээгүй, үйлчилгээг
нийлүүлэгчийн талаас зогсоогоогүй нь хэрэглэгчийг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл
болохгүй.
4 ОЮУНЫ ӨМЧ, НУУЦЛАЛ
4.1 Талууд бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний
нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон аман хэлбэрээр
задруулахгүй байх, өөрийн болон бусад этгээдийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх
үүргийг хугацаагүйгээр хүлээнэ.
4.2 Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас хэрэглэгчийн болон
үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг шаардсан тохиолдолд нийлүүлэгч тал Монгол
улсын холбогдох хууль журмын дагуу мэдээллээр хангах үүрэг хүлээнэ.