Github болон Git version controller-ууд ашиглаагүй үед хэрхэн өөрийн веб сайтын файлуудаа серверт байршуулж удирдах вэ?

Та өөрийн бүртгэлтэй хэрэглэгчээр Itools.mn-д нэвтрэн орно.

Login page.png

Үүний дараа хэрэглэгчийн панелаас Миний Үйлчилгээ цэс рүү орно.

Clientarea-after-login-tutor.png

Эндээс та өөрийн NodeJS веб байршуулах үйлчилгээ - NodeJS хост үйлчилгээ-ний хойно байрлах Идэвхитэй товч дээр дарна.

Clientarea-product-page-edited.png

Үүний дараа NodeJS веб байршуулах үйлчилгээ - NodeJS хост үйлчилгээ-ний удирдлагын панел гарч ирэх бөгөөд эндээс та зурагт харагдаж буй FTP Access товч дээр дарснаар FTP хэрэглэгч үүсгэх болон удирдах боломжтой.

Энэ хэсэгт та FTP Account үүсгэх ба Name хэсэгт тухайн хэрэглэгчийн нэр, PATH хэсэгт тухайн хэрэглэгчийн хандах path-ийн мэдээлэл харагдах болно. Create Account товч дээр дарснаар шинээр хэрэглэгч үүсгэнэ.

Та тухайн хэсэгт өөрийн FTP хэрэглэгчийг үүсгэнэ.

  • Account Name: FTP хэрэглэгчийн нэр
  • Password: FTP хэрэглэгчийн нууц үг
  • Directory: Тухайн хэрэглэгч яг ямар Directory-д хандахыг заана. /Жишээ нь httpdocs, testdomaincom, testuser гэх мэт/
  • Unlimited quota: Тухайн FTP хэрэглэгчид тусгай quota хязгаарлалт тавихгүй. Ингэснээр хэрэглэгч өөрт хандах эрхтэй Directory-д, тухайн hosting account/server-ийн бусад storage хязгаарлалтыг харгалзан, боломжит хэмжээнд файл upload хийх боломжтой.
  • Quota (MB):  FTP хэрэглэгчийн storage quota-г гараар тохируулна. Жишээлбэл 5120 MB гэж тохируулбал тухайн FTP хэрэглэгчийн ашиглах storage-д 5120 MB-ийн дээд хязгаар тавигдана. Хязгаарт хүрсэн тохиолдолд цааш файл upload хийх боломжгүй болно.

Тухайн үүсгэсэн FTP Account-аа File Zilla болон WinSCP гэх мэт бусад FTP программууд дээр холбохдоо:

Host: Таны домэйн нэр

Username: Таны үүсгэсэн хэрэглэгч

Password: Таны үүсгэссэн хэрэглэгчийн нууц үг

Port: 21

File Zilla:

 

WinSCP:

Ийнхүү нэвтэрч орсны дараа та өөрийн Document Root-д веб сайтын файлуудаа байршуулах боломжтой юм.

Хэрэв таны үндсэн домэйн хаяг Node.JS хостын үйлчилгээний IP хаягаас өөр IP хаяг руу чиглүүлэгдсэн тохиолдолд та тухайн домэйн хаягийг өөрийн Node.JS хостын IP хаяг руу A record-оор чиглүүлэх хэрэгтэй. Харин тухайн домэйн хаягийг Production болгохоос өмнө турших байдлаар файлуудаа байршуулах бол /домэйн хаяг өөр хост, IP хаяг руу чиглүүлэгдсэн үед/ та өөрийн төхөөрөмж дээр домэйн хаягаа тохируулна. 

Өөрийн төхөөрөмж дээр text editor ашиглан /Notepad, Notepad++ гэх мэт/ доорх файлыг Run as Administrator-оор нээнэ.

(C:) Disk - Windows - System32 - drivers - etc - гэж орох бөгөөд тухайн хавтас нь хоосон харагдаж байвал баруун доор байрлах Text documents (.txt) хэсэгт дарж All files (*.*)-ийг сонгон Hosts файл руу орно. Тухайн файлын хамгийн доод хэсэгт:

  • 1.2.3.4 - Үүний оронд та Node.JS хостын IP хаягийг оруулна
  • domain.com - Үүний оронд өөрийн домэйн хаягийг оруулна

Өөрийн домэйн хаяг болон серверийн IP хаягийг нэмсэн бол FTP account-аар холбогдоход ямар нэгэн асуудал үүсэхгүй болно.

Энэ хариулт тус хүргэж чадаж байна уу? 0 Хэрэглэгчид энийг хэрэгтэй гэж үзсэн (1 Саналууд)