Бизнес и-мэйл хаягаа Outlook програмтай холбох

1. Та өөрийн хэрэглэдэг Outlook дээр и-мэйл хаяг нэмэх бол File цэсийн Info хэсгээс Add Account товч дээр дарж шинээр и-мэйл хаяг тохируулна. (Зураг 1)

Хэрвээ шинээр суулгасан Outlook дээрээ и-мэйл тохируулах бол тохируулах и-мэйл хаягаа бичнэ. Advanced options дээр даран "Let me set up my account manually" гэсэн хэсгийг чагтлан "Connect" дарна уу. (Зураг 2)

Username: Хэрэглэгчийн и-мэйл хаяг (Жишээ нь: webmail.taniidomainner.mn хаягаар нэвтрэх и-мэйл)

                                                        Зураг 1

                                                       Зураг 2





2. Гарч ирсэн сонголтуудаас IMAP эсвэл POP гэсэн хэсгийг сонгоно уу. 

Account Type: POP3 эсвэл IMAP

POP сонголтоор тохируулбал таны и-мэйлүүд зөвхөн Outlook и-мэйлийн програм дээр хадгалагдана. webmail.taniidomainner.mn гэж өөрийн и-мэйл хаягаараа ороход и-мэйлүүд сервер дээр хадгалагдахгүй.

IMAP сонголтоор тохируулбал таны и-мэйлүүд Outlook и-мэйлийн програм дээр болон webmail.taniidomainner.mn гэж өөрийн и-мэйл хаягаараа ороход и-мэйлүүд сервер дээр хадгалагдана.



3. 
Тохиргооны хэсэг.

Хэрвээ Та манай Bizmail гэсэн и-мэйл үйлчилгээг ашигладаг бол дараах тохиргоог хийнэ.

Incoming mail server: mail.taniidomainner.mn 

Port: 143

Encryption method : Auto (none)

Outgoing mail server (SMTP): mail.taniidomainner.mn

Port: 587

Encryption method : Auto (TLS)

Хэрвээ Та манай Бизнес и-мэйл (Business email hosting)  гэсэн и-мэйл үйлчилгээг ашигладаг бол дараах тохиргоог хийнэ.

Incoming mail server: imap.taniidomainner.mn 

Port: 143 (Хэрэв SSL encryption сонгох бол 993)

Encryption method : Auto (none)

Outgoing mail server (SMTP): smtp.taniidomainner.mn

Port: 587 (Хэрэв SSL encryption сонгох бол 465)

Encryption method : Auto (TLS)

Эдгээр цонхыг зөв алдаагүй бөглөж дууссан бол "Next" товч дээр дарна уу.






4. Password хэсэгт нууц үгээ бичин,"Connect" товчийг дарна уу.




5. Тохиргоо амжилттай хийгдэж "Account successfully added" гэсэн дараах цонх гарч ирнэ. Та "Done" товчийг дарж дуусгана уу.

 



6.
  Хэрэв статус "Something went wrong" болсон тохиолдолд таны оруулсан мэдээлэл буруу эсвэл сервертэй холбогдох боломжгүйг заана. И-мэйл хаяг зөв эсэх

  • Нууц үгийг зөв бичих
  • SMTP Port-н дугаарыг 587 болгосон байх
  • Webmail-ээр нэвтэрч орж шалгах

Энэ тохиолдолд дээрхи аргуудаар шалгаж үзнэ үү.

7.  Танд ирсэн и-мэйлүүд таны inbox дотор хадгалагдана. И-мэйлүүдээ татаж авахын тулд "Send/Receive All Folders" товчийг дарж татаж авна.

 




Bu cavab sizə kömək etdi?

 Məqaləni çap et

Həm də oxuyun

Бизнес и-мэйл үйлчилгээний хаягийн тоог нэмэх заавар

1. Бизнес майл үйлчилгээний хэрэглэгчийн тоогоо хэрэглэгчийн системээсээ нэмэх боломжтой бөгөөд...

Хэрхэн signature үүсгэх вэ?

2 төрлөөр signature үүсгэх боломжтой бөгөөд энэхүү заавар нь энгийн текст signature болон лого,...

И-мэйл хаягаа iPhone утсан дээр тохируулах

1. Settings цэсрүү орно. Mail, Contacts, Calendars хэсгийг сонгоно.   2. Add account гэж ороод,...

И-мэйлрүүгээ нэвтрэх гэхээр LGI-0006 алдаа зааж байна?

LGI-0006 Categories=USER_INPUT Message='Invalid credentials.' exceptionID=-XXXXXXX-XXXX   Таны...

Шинэчлэгдсэн и-мэйл үйлчилгээний талаарх мэдээлэл

Бид албан и-мэйлийн үйлчилгээндээ технологийн шинэчлэлт хийж, илүү их багтаамж, нэмэлт боломж...