Webdy үйлчилгээний хэрэглэгчийн гарын авлага

Webdy үйлчилгээг ашиглах заавар

1. Хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаягаар Cpanel-н линк, нэвтрэх нэр болон нууц үг очно. Тухайн линкээр нэвтрэн username, password –г бичиж Log In дарна.

 

2. Website Builder хэсгийг сонгоно.

 


3. Install товчийг дарснаар веб загваруудын сонголт гарч ирнэ.

4. Өөрт таалагдсан, тохирох загварыг сонгож install хийснээр веб бүтээх хэсэг рүү шилжин орно.

5. Та өөрийн и-мэйл хаяг болон вебсайтын нэрийг бичнэ үү.

6. Компанийн хаяг болон утасны дугаарыг бичнэ үү.

7. Та уг зааварчилагааг зайлшгүй үзэх шаардлагатай. ( Х товчийг дарвал зааварчилгаа шууд зогсохыг анхаарна уу ).

8. Веб сайтаа хэрхэн бүтээх талаарх дэлгэрэнгүй бичлэгийг Тусламж цэснээс үзэх боломжтой.

9. Хэл солих

Settings – General Settings – Language цэснээс Монгол хэл дээр солих боломжтой.

10. Текст байршиж буй талбар дээрээс өөрийн хүссэн текстийг бичих болон өнгө,фонт, хэмжээ зэргийг тохируулах боломжтой.

 

11. Та агуулга цэснээс өөрт хэрэгтэй хэсгийг нэмэх болон удирдах боломжтой.

 

12. Та солихыг хүссэн зурган дээрээ дараад зураг сонгох хэсэг рүү нэвтрэн файл байршуулах хэсгийг дарж өөрийн зургийг оруулах болон удирдах боломжтой.

13.  Дизайн

Дизайн цэснээс:

  • Вебсайтын өнгө
  • Текстийн фонт
  • Бусад тохиргоо
  • Цэсийн дизайнер
  • Вебсайтын дизайн
  • Шинэ лого зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

14. Тохиргоо

Тохиргоо цэснээс:

  • Дэд хуудас нэмэх болон удирдах
  • Лого ба вебсайтын гарчиг
  • Хуудасны тохиргоо
  • Ерөнхий тохиргоо
  • Сошиал медиа холбох зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

15. Тохиргоо – Ерөнхий Тохиргоо – Засвар үйлчилгээний горим хэсгийг идэвхжүүлснээр хэрэглэгчдэд таны засвартай байгаа вебсайтыг харагдуулахгүй байх тохиргоо хийгдэнэ.

 

16. Програмууд цэснээс веб сайт бүтээхэд шаардлагатай нэмэлт боломжуудыг ашиглах боломжтой. Үүнд:

  • Слайдер
  • Форум
  • Түгээмэл асуултууд
  • Хэрэглэгчтэй харилцах чат
  • Зургийн цомог зэрэг агуулагдана.

17.  Вебсайтын дээд хэсэг дээр дарж лого, цэсийг өөрчлөх болон дэд хуудсыг засварлах зэрэг үйлдлийг хийх боломжтой.

Хэрвээ танд нэмэлт тодруулах зүйл гарвал манай “Айтүүлс” компанийн албан ёсны фэйсбүүк хуудас болон jigjid@itools.mn  мэйлээр холбогдоно уу.

 

 

 

 

Byla tato odpověď nápomocná?

 Tisknout tento článek

Také čtěte

Webdy үйлчилгээ захиалах заавар

Webdy үйлчилгээнд бүртгүүлэх заавар Веб хөтчөөрөө itools.mn хуудас руу орно.    Сайтын...