Cpanel - Subdomain хэрхэн үүсгэх вэ?

Subdomain гэдэг нь таны үндсэн домэйн нэрний өмнө үүсэх дэд нэрийг хэлнэ. Жишээ нь: Таны үндсэн домэйн нэр company.com бол 

-manage.company.com;
-support.company.com;
- development.company.com эдгээр нь subdomain болно. Та манайхаас хостингийн үйлчилгээ авснаар өөрийн домэйн дээрээ хязгааргүй subdomain үүсгэх боломжтой юм.


Subdomain үүсгэх заавар



Cpanel удирдлагын систем рүү нэвтэрнэ.


1. www.taniidomainner.mn:2082 эсвэл www.taniidomainner.mn/cpanel гэж манайхаас өгсөн хэрэглэгчийн нэр нууц үгээрээ нэвтэрнэ.




2. "Domains" хэсгээс "Subdomains" сонгон орно.


3. Subdomain: хэсэгт үүсгэх subdomain-аа бичээд цэгийн ард үндсэн домэйн нэрийг сонгоно. 

Document root буюу subdomain-ын сайт ажиллах замыг зааж өгнө. Create товч дарж subdomain-аа үүсгэнэ.

Жишээ: myexample.com гэсэн үндсэн домэйнд support.myexample.com гэсэн subdomain үүсгэе.



4. Subdomain амжилттай үүссэн бол доорхи байдлаар харагдана.




5. Үүсгэсэн subdomain-оо устгахын тулд Cpanel-нхаа "Domains" хэсгээс "Subdomains" гэж ороод устгах subdomain-оо сонгоод Remove товч дарна.

 

Esta resposta foi útil?

 Imprimir este Artigo

Leia também

Удирдлагын систем-Нэвтрэх

АНХААР! манай "Удирдлагын систем"-д нэвтрэхийн тулд таны интернетийн TCP:7778 порт нээлттэй байх...

Удирдлагын систем-Өгөгдлийн сан

Шинээр Database үүсгэх Удирдлагын систем (Kloxo) -рүү нэвтэрч ороод MySQL Databases...

Удирдлагын систем-Файл хуулах, задлах, багцлах

File upload (Файл хуулах) Удирдлагын систем (Kloxo) -рүү нэвтэрч ороод File Manager...

Удирдлагын систем-FTP хэрэглэгч үүсгэх, холбогдох

FTP хэрэглэгч үүсгэх Удирдлагын систем (Kloxo) -рүү нэвтэрч ороод FTP Users (Resources багц...

Удирдлагын систем-Email хэрэглэгч үүсгэх, нэвтрэх

Email хэрэглэгч үүсгэх Удирдлагын систем (Kloxo) -рүү нэвтэрч ороод Mail Account tab дотор...