Outlook програм дээр тохируулсан имэйл явахгүй алдаа зааж байгаа тохиолдолд

Хэрвээ таны имэйл outlook-ээc болон webmail-ээс явахгүй бол доорхи шалтгаануудаас үүдэлтэй байж болно.

1. Имэйл хэрэглэгч цагт имэйл хаягруугаа 10-аас дээш удаа буруу нэвтрэх мэдээллээр нэвтрэх оролдлого хийвэл аюулгүй байдлын үүднээс тухайн сүлжээний IP хаяг сервер дээр блоклогдоно.

2. Бизнес имэйлийн үйлчилгээ нь масс мэйл үйлчилгээнд зориулагдаагүй ба мэйлийн үйлчилгээгээр цагт нэг имэйл хаягнаас 100 имэйл илгээх боломжтой.

Outlook програм дээр тохируулсан имэйл тань хэвийн ажиллахгүй бол буруу тохиргоо хийснээс болж имэйл ирэхгүй, явахгүй асуудал гарах боломжтой.
/ Outlook дээр тохируулсан имэйл тань болохгүй байгаа тохиолдолд webmail.taniidomainner.mn хаягаар веб хөтөч дээрээсээ хандан имэйл илгээн хүлээж авах боломжтой. /

Outlook програмын тохиргоог шалгах:

Outlook програмаа нээж Account Settings - "More Settings .." гэж орно. 




"Outgoing Server" сонголтоос "My outgoing server (SMTP) requires authentication" сонголтыг чагтлаастай эсэхийг шалгана. Чагтлаагүй бол чагтална.


"Advanced" сонголтоос "Outgoing server (SMTP)" хэсэгт 25 port дугаарыг 587 болгон өөрчилнө. Үүний дараа "OK" товчыг дарж цонхыг хаагаад "Next" товчыг дарна.

Test Account хэсэгт "Log onto incoming mail sever" болон "Send test e-mail message" статус Completed  гэж зааж байвал outlook програмаасаа имэйл явуулж шалгаж үзнэ үү.




Мөн таны outlook програм дээр имэйлийн нууц үг асуусан цонх дахин дахин гарч ирээд байвал имэйлийнхээ нууц үгээ сэргээж аваад тус цонхны password хэсэгт бичнэ.


Бизнес имэйлийн нууц үг сэргээх заавар харах бол энд дарна уу.
Хостын имэйлийн нууц үг сэргээх заавар харах бол энд  дарна уу.

Дали Ви помогна овој одговор?

 Испечати

Исто така прочитајте

Бизнес и-мэйл үйлчилгээний хаягийн тоог нэмэх заавар

1. Бизнес майл үйлчилгээний хэрэглэгчийн тоогоо хэрэглэгчийн системээсээ нэмэх боломжтой бөгөөд...

Хэрхэн signature үүсгэх вэ?

2 төрлөөр signature үүсгэх боломжтой бөгөөд энэхүү заавар нь энгийн текст signature болон лого,...

И-мэйл хаягаа iPhone утсан дээр тохируулах

1. Settings цэсрүү орно. Mail, Contacts, Calendars хэсгийг сонгоно.   2. Add account гэж ороод,...

И-мэйлрүүгээ нэвтрэх гэхээр LGI-0006 алдаа зааж байна?

LGI-0006 Categories=USER_INPUT Message='Invalid credentials.' exceptionID=-XXXXXXX-XXXX   Таны...

Шинэчлэгдсэн и-мэйл үйлчилгээний талаарх мэдээлэл

Бид албан и-мэйлийн үйлчилгээндээ технологийн шинэчлэлт хийж, илүү их багтаамж, нэмэлт боломж...