Энэхүү гэрээ нь байгууллагын нууцад хамаарах мэдээлэл тул өөр бусад этгээдэд хувилж тараах, нийтийн хүртээл болгохыг хориглоно. Энэ шаардлагыг
биелүүлээгүй аливаа этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх болно.
ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГИЙН МОНИТОРИНГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ
2024 оны сарын өдөр № CLA Улаанбаатар хот
Нэг талаас Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Реженси Резиденс, 201 тоотод үйл
ажиллагаа явуулж буй “Айтүүлс" ХК, (РД: 5468361, цаашид “Нийлүүлэгч” гэх)
түүнийг төлөөлж Хэрэглэгчийн үйлчилгээний мэргэжилтэн Д. Билэгжаргал:
Нөгөө талаас
...........................................................................................................................................
.......................................................................................................................................
үйл ажиллагаа явуулж буй “...............................” (РД: ..............., цаашид “Хэрэглэгч”
гэх, хамтад нь “Талууд” гэх) түүнийг төлөөлж: .................................. нар Монгол
Улсын Иргэний хууль, Харилцаа холбооны тухай хууль болон бусад холбогдох
хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцсоны үндсэн дээр дор
дурдсан нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулав.
1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1. Энэхүү гэрээгээр нийлүүлэгч нь хэрэглэгчийг техникийн дэмжлэгийн
үйлчилгээ /Мониторинг/-р хангах, хэрэглэгч гэрээнд заасны дагуу зохих
төлбөрийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Гэрээ нь дараах хавсралтуудтай байна. (Хавсралтууд нь гэрээний
салшгүй хэсэг байна) Үүнд:
1.2.1. Талуудын дэлгэрэнгүй хаяг, мэдээлэл болон үйлчилгээний
төлбөрийг хавсралт №1-т тусган харуулсан байна. .
1.2.2. Гэрээнд заагдсан серверт нэмэлт үйлчилгээ авах болон ижил
үйлчилгээг шинээр авах тохиолдолд нэмэлтээр хавсралт үйлдэн
гэрээнд тусгана.
1.3 Энэхүү гэрээнд хэрэглэж буй нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
1.3.1 Мониторинг үйлчилгээ” гэж сервер, веб, домэйн, SSL-г 24/7
хянаж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажилгаагаа
тогтвортой явуулах боломжийг олгох системийн админы
үйлчилгээг хэлэх ба уг үйлчилгээнд сервер мониторинг, веб
мониторинг, домэйн мониторинг, SSL мониторинг хамаарагдана:
1.3.2 “Захиалгат ажил үйлчилгээ” гэж хэрэглэгчийн хүсэлтээр систем
дээр гарсан асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх,
тохиргоо хийх, зөвлөх мэргэжлийн системийн админы үйлчилгээг;
2. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА, ГЭРЭЭГ ЦУЦЛАХ
2.1. Энэхүү гэрээ нь 2024 оны -р сарын -ний өдрөөс эхлэн “Хэрэглэгчийн
систем”-д тухайн бүтээгдэхүүний дуусах хугацаа хүртэл хүчин төгөлдөр
үйлчилнэ.
2.2. Гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэгээс цуцлах санал гараагүй
бол гэрээнд дурдсан нөхцөл, үйлчилгээний хугацаагаар дахин
сунгагдсанд тооцно.
2.3. Талуудын аль нэг нь гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй, ноцтой
зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь гэрээг цуцлах эрхтэй. Энэ тухайгаа
үйлчилгээний хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө нөгөө талд
албан бичгээр эсвэл тусламжийн хүсэлтээр урьдчилан мэдэгдэж,
“Гэрээ цуцалсан акт” үйлдэн үйлчилгээний төлбөр тооцоог дуусгавар
болгоно.
3. НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1 Нийлүүлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хэрэглэгчээс
шаардах эрхтэй.
3.2 Хэрэглэгч “Хэрэглэгчийн систем”-д өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх
ба түүнээс үүдэн гарах асуудалд нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.
3.3 Хэрэглэгч Мониторинг системд өөрийн сервер, веб, домэйн, SSL-г
хэрэглэгчийн гарын авлагын дагуу тохируулах боломжтой ба уг
тохиргоог хэрэглэгчийн зүгээс буруу хийсэнтэй холбоотой үүдэн гарах
эрсдэлд нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй
3.4 Нийлүүлэгч тал Хэрэглэгчийн хүсэлтээр сервер, веб, домэйн, SSL-г
мониторинг системд холбохдоо AnyDesk-р хандан тохиргоог хийх ба
Серверийн нэвтрэх мэдээллийн нууцлалтай холбоотой үүдэн гарах
эрсдэлд нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.
3.5 Нийлүүлэгч нь өөрийн үйл ажиллагаанаас хамаарах гэмтэл, саатал,
доголдол гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээг авч, тасалдсан
шалтгаан саатлыг арилгасан тухай мэдээллийг хэрэглэгчид албан бичиг
болон бусад хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.
3.6 Нийлүүлэгч тал төлөвлөгөөт ажил, үзлэг хийх тохиолдолд хэрэглэгчид 24
цагийн өмнө и-мэйлээр эсвэл утсаар мэдэгдэх үүрэгтэй.
3.7 Нийлүүлэгч тал нь хэрэглэгчийн серверийн мониторинг /хяналт /-г 24/7
хийх үүрэгтэй ба асуудал тулгарсан тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлтэй
и-мэйл болон холбогдох дугаараар мэдээллэх үүрэгтэй
3.8 Системд бүртгэлтэй дугаар холбогдоогүй болон Хавсралт №1-д заагдсан
и-мэйл хаягаа хэрэглэгч тал шалгаагүйгээс үүдэн серверт асуудал
үүссэн тохиолдолд нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй болно
3.9 Нийлүүлэгч дараах тохиолдлуудад хэрэглэгчийн серверийн мониторинг
хийхгүй ба үүссэн үр дагаварт нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.
Үүнд:
3.9.1 Давагдашгүй хүчин зүйл, техникийн гэмтэл, гэнэтийн бусад
тохиолдолд
3.9.2 Төлбөр төлөгдөөгүйн улмаас үйлчилгээний хугацаа дууссан
тохиолдолд
3.10 Үйлчилгээний нөхцөл, үнэ тариф болон бусад холбогдох
үйлчилгээнүүдэд зайлшгүй технологийн шинэчлэлт, өөрчлөлт хийх
шаардлага гарсан бол өөрчлөлтийг хэрэглэгчдэд урьдчилан и-мэйл
болон бусад хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.
3.11 Нийлүүлэгч нь мониторингийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор
ээлжийн болон хариуцлагатай инженерийг 24 цагаар ажиллуулна.
3.12 Нийлүүлэгч тал үйлчилгээний нөхцөлд шаардлагатай тохиолдолд
өөрчлөлт оруулах эрхтэй ба энэ үед хэрэглэгчид мэдэгдэх үүрэгтэй..
3.13 Хэрэглэгчийн мониторинг хийлгэх сервер нь техникийн шаардлага
хангахгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
3.14 Төлөвлөгөөт ажил, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас
серверт тасалдал үүссэн тохиолдолд хэрэглэгч тал мөн гуравдагч
этгээдэд үүссэн хохирлыг нийлүүлэгч тал хариуцахгүй.
3.15 Нийлүүлэгч тал 3.8-дах заалтыг үндэслэн үйлчилгээг хаасан
тохиолдолд сервер дээр үүсэх аливаа гэмтэл, эвдрэлийг нийлүүлэгч
тал хариуцахгүй.
3.16 Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас хэрэглэгчийн
серверийн дэлгэрэнгүй мэдээллийг шаардсан тохиолдолд нийлүүлэгч
тал Монгол улсын хуулийн дагуу мэдээллээр хангах үүрэгтэй.
3.17 Нийлүүлэгч тал үйлчилгээний хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө
хэрэглэгч талын бүртгэлтэй и-мэйл рүү нэхэмжлэх, анхааруулга и-мэйл
илгээх үүрэгтэй.
3.18 Үйлчилгээ хаах хугацаа:
Сануулах хугацаа
Мониторинг системээс гаргах
Хугацаа дуусахаас 7 хоногийн
өмнө
Төлбөр төлөх хугацаа
хэтэрснээс 24 цагийн дотор
3.19 Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дараа үйлчилгээг
серверээс бүрэн устгах арга хэмжээг авна.
4. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1. Хэрэглэгч нь нийлүүлэгчээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг
шаардах эрхтэй.
4.2. Хэрэглэгч нь мониторинг үйлчилгээний явцад илрүүлсэн алдааг бүрэн
хариуцаж, засварлах үүрэгтэй. Засварлаагүйгээс үүдэн гарсан асуудлыг
нийлүүлэгч тал хариуцахгүй. Хэрэв уг алдааг нийлүүлэгч талаар
шийдвэрлүүлэх тохиолдолд хэрэглэгчийн системээр хүсэлт гаргах ба уг
ажил нь Хавсралт №1-д заагдсан нэмэлт үйлчилгээ болон үнийн
тарифаар хязгаарлагдана.
4.3. Хэрэглэгч нь өөрийн серверээр дамжуулан оюуны өмчийг зөрчсөн,
садар самуун, алан хядах, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай холбоотой
мөн Монгол улсын болон Олон улсын хууль тогтоомжид харшлах аливаа
мэдээллийг байршуулахгүй байх үүрэгтэй.
4.4. Хэрэглэгч нь өөрийн серверээр дамжуулан аливаа цахим халдлага,
хорлон сүйтгэх үйл ажиллагаа, бусдын мэдээллийн аюулгүй байдалд
халдсан үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй. Үүдэх хохирлыг
хэрэглэгч тал бүрэн хариуцна.
4.5. Хэрэглэгч нь өөрийн серверийн нэвтрэх эрхийн мэдээллийг нууцлах
үүрэгтэй.
4.6. Гэрээнд өөрөөр тусгаагүй бол өөрийн ашиглаж буй бүтээгдэхүүн,
үйлчилгээнд байршиж буй мэдээлэл, өгөгдлийг хэрэглэгч өөрөө нөөцлөх
үүрэгтэй.
4.7. Хэрэглэгч мониторинг үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглах тохиолдолд
хүчинтэй хугацааг дуусахаас өмнө үйлчилгээний нэхэмжлэхийн дагуу
төлбөрийг барагдуулж үйлчилгээг сунгах эрхтэй.
5. ТӨЛБӨР ТООЦОО
5.1 Хэрэглэгч нь захиалсан үйлчилгээнийхээ төлбөрийг нийлүүлэгчийн
нэхэмжлэхийн дагуу төлж барагдуулна. Төлбөр төлөгдөөгүйгээс үүдэн
гарах асуудалд нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.
5.2 Хэрэв нэмэлтээр үйлчилгээ авч байгаа тохиолдолд үндсэн үйлчилгээний
дуусах хугацаанд төлбөрийг тооцож нийлүүлэгчээс үүссэн нэхэмжлэлийн
дагуу төлж барагдуулна.
5.3 Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг хугацаа хожимдуулан
төлөхөд хүрвэл төлбөрийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар алданги
тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлөх үүрэг хүлээнэ.
5.4 Техникийн дэмжлэгийн Мониторинг үйлчилгээний үнийг энэхүү гэрээнд
өөрөөр заагаагүй бол нийлүүлэгчийн олон нийтэд зарласан үнийг дагаж
мөрдөнө.
5.5 Үйлчилгээний сунгалт болон бусад холбогдох төлбөрийн нэхэмжлэхийг
үйлчилгээний нөхцөлд заасан хугацаанд тухайн үйлчилгээ дуусах
хугацаанаас хамаарч хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл рүү илгээнэ.
5.6 Хэрэглэгч нь 5.1, 5.2, 5.3-д заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд
үйлчилгээг түр хаана. Төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс үүдэн
үйлчилгээ хаагдсан өдрүүдийн төлбөрийг хөнгөлөхгүй.
5.7 Хэрэглэгч нь үйлчилгээг ашигласан эсэхээс үл хамааран, гэрээнд заасан
үндэслэлээр үйлчилгээ хаагдах эсвэл гэрээ цуцлагдах хүртэлх
хугацааны үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй.
5.8 Үйлчилгээний үнийн дүнд НӨАТ багтсан болно.
6. БУСАД ЗҮЙЛ
6.1. Талууд гэрээг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний
нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон аман
хэлбэрээр задруулахгүй байх, өөрийн болон бусад этгээдийн эрх ашгийн
төлөө ашиглахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
6.2. Энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн,
маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар компанийн дотоод дүрэм
журмын дагуу шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч
чадаагүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий
байгууллагаар шийдвэрлүүлнэ.
6.3. Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас сүлжээний найдвартай
хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх хохирлыг Нийлүүлэгч тал
хариуцахгүй болно.
6.4. Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн
байгуулагчид, өмчлөгчид нь өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ
нь хүчин төгөлдөр байна.
Энэхүү гэрээ нь байгууллагын нууцад хамаарах мэдээлэл тул өөр бусад этгээдэд хувилж тараах, нийтийн хүртээл болгохыг хориглоно. Энэ шаардлагыг
биелүүлээгүй аливаа этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх болно.
6.5. Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй ба ажлын 5 хоногийн
өмнө өөрийн саналыг бичгээр мэдэгдэнэ. Талууд энэхүү гэрээнд нэмэлт,
өөрчлөлт оруулах тохиолдолд гэрээний нэмэлтийг акт үйлдэн
баталгаажуулна.
6.6. Энэхүү гэрээг Монгол хэл дээр хоёр хувь
үйлдэж, тал тус бүр нэг хувийг хадгалах бөгөөд хувь тус бүр хууль зүйн
адил хүчинтэй байна
“Айтүүлс” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар батлав