ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ  
СҮҮЛД ШИНЭЧИЛСЭН: 2025 ОНЫ 11-Р САРЫН 17  
САНАМЖ  
1. Та үйлчилгээгээ itools.mn сайтаар орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан сонголтоо зөв хийж,  
үйлчилгээний үндсэн нөхцөлийг сайтар уншиж, шаардлагатай тохиолдолд цаасан хэлбэрээр  
гэрээгээ байгуулна уу.  
2. Хэрэглэгч та үйлчилгээ захиалахдаа “Хэрэглэгчийн систем”-д ДАН системээр дамжуулах  
бүртгэлээ үүсгэх шаардлагатай бөгөөд энэхүү бүртгэл нь таны авсан үйлчилгээг дуусах хугацаа  
хүртэл таны өмч гэдгийг батлах мэдээлэл болно.  
3. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөхийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглахгүй  
байхыг зөвлөе.  
4. Компани нь үйлчилгээний нөхцөлд хууль эрх зүй, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт,  
өөрчлөлт, шинэчлэлт хийх эрхтэй. Аливаа шинэчилсэн үйлчилгээний нөхцөлийг вебсайтад  
байршуулж, “Сүүлд шинэчилсэн” огноог өөрчлөх эсхүл хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаягаар  
болон компаниас тогтоосон бусад хэлбэрээр өөрчлөлтийг мэдэгдэнэ. Шинэчлэгдсэн хувилбарыг  
вебсайтад байршуулсан, эсхүл компанийн зүгээс хэрэглэгчдэд мэдээлэл дамжуулсан (и-мэйл,  
утас гэх мэт) даруйд аливаа нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хэрэв та  
нэмэлт, өөрчлөлт оруулсан үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаа бол Үйлчилгээг  
ашиглахаа зогсоох эрхтэй.  
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН НӨХЦӨЛ  
Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх,  
үүргийг талууд харилцан тохиролцсонд тооцно.  
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ  
1.1  
Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр “Айтүүлс” ХК /цаашид нийлүүлэгч гэх/ болон хэрэглэгч  
/цаашид хэрэглэгч гэх/ талын захиалгын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, талуудын  
эрх үүрэг, талуудын хооронд үүсэх харилцаа, төлбөр тооцоотой холбогдон үүсэх бүхий л  
харилцааг зохицуулна.  
1.2  
1.3  
1.4  
Үйлчилгээний нөхцөл болон гэрээнд заагдсан нэр томьёог “Нэр томьёо”-ны тайлбарт  
тусгасан болно.  
Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд нийлүүлэгч болон хэрэглэгч хамтран хяналт  
тавина.  
Та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд хэрэв та  
үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх товчийг дарсан тохиолдолд таныг уг  
үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж үзнэ.  
1.5  
1.6  
Үйлчилгээний нөхцөлд хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээнд дараах бүтээгдэхүүн хамаарна.  
Үүнд: Виртуал сервер, бизнес и-мэйл, домэйн нэр, сервер байршуулах, сервер түрээслэх,  
дамжин борлуулах хост, SSL сертификат, дундын хост, Webdy, Maildy болон WAF  
хамгаалалтын үйлчилгээ, Техникийн дэмжлэгийн үйлчилгээ, Microsoft, Bitdefender.  
Үйлчилгээний нөхцөл, үнэ тариф болон бусад холбогдох үйлчилгээнүүдэд зайлшгүй нөхцөлд  
технологийн шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлага гарсан бол өөрчлөлтийг хэрэглэгчдэд  
урьдчилан и-мэйл, олон нийтийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй  
2. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР  
Нэр томьёо  
Домэйн нэр  
/Domain  
Тайлбар  
Домэйн нэр нь интернет сүлжээн дэх тухайн серверийн тоон хаяг (IP хаяг)-  
ийг жирийн хэрэглэгч нарт ойлгомжтой уншиж тогтооход хялбар болгосон  
интернэт хаяг юм.  
2.1  
name/  
Веб  
байршуулах  
Веб байршуулах үйлчилгээ нь нь сайтуудыг байршуулахад зориулсан  
тусгайлан бэлтгэсэн систем бөгөөд нэг серверийн тодорхой үзүүлэлт бүхий  
2.2  
2.3  
/Web hosting/ талбарыг хэрэглэгчид түрээслүүлэх үйлчилгээ юм.  
Виртуал сервер (VPS) гэдэг нь физик буюу бодит серверийг виртуалчлалын  
технологийг ашиглан, бие даасан хүчин чадалтай бүрэн хандалтын эрхтэй,  
бие биенээс нь хамааралгүй ажиллахаар тохируулагдсан зохиомол байдлаар  
Виртуал  
сервер  
/VPS/  
үүсгэсэн сервер юм.  
Сервер байршуулах үйлчилгээ нь дата төвийн үндсэн үйлчилгээний нэг  
бөгөөд хэрэглэгчийн бодит сервер төхөөрөмжийг олон улсын стандартад  
нийцсэн байр талбай, орчин, сүлжээ, цахилгаан тэжээл, тэдгээрийн нөөц  
холболт, тасралтгүй ажиллагаагаар хангах үйлчилгээ юм.  
Сервер  
байршуулах  
/Colocation/  
2.4  
2.5  
Физик  
сервер  
түрээслэх  
/Dediacted  
Физик сервер /dedicated/ буюу бодит сервер гэдэг нь цахилгаан тэжээлийн  
болон интернет сүлжээний тасалдалгүй найдвартай эх үүсвэрт холбогдсон,  
техникийн үзүүлэлт стандартуудыг 100% хангасан орчинд байрлах,  
серверийн зориулалт бүхий тоног төхөөрөмж юм.  
server/  
Бизнес и-  
мэйл  
/Business  
email/  
SSL  
сертификат  
/SSL  
certificate/  
Веб  
аппликейшн  
файрвол  
/WAF/  
Бизнес и-мэйл нь таны домэйн нэрээр төгссөн, албаны хэрэгцээнд ашиглах  
зориулалттай и-мэйл хаягийг хэлнэ.  
2.6  
2.7  
2.8  
SSL сертификат нь вэб сервер болон хэрэглэгчийн хооронд дамжигдаж буй  
мэдээллийг тусгай алгоритмийн аргаар кодчилж мэдээллийг дундаас  
алдахгүй байх зорилготой аюулгүй байдлын технологи юм.  
Веб аппликейшн файрвол (WAF) гэдэг нь вебд суурилсан аппликейшн бөгөөд  
вэб серверүүдийг гадны халдлагаас хамгаална.  
Хялбар веб  
угсралт  
/Webdy/  
И-мэйл  
маркетинг  
/Maildy/  
Клауд  
сервер  
/Cloud  
server/  
Хялбар веб угсрах үйлчилгээ нь бэлэн загваруудаас сонголтоо хийн хэрэглэгч  
өөрөө веб сайтаа бүтээх үйлчилгээ юм.  
2.9  
И-мэйл маркетинг нь цахим шуудангийн тусламжтайгаар бүтээгдэхүүн  
үйлчилгээний талаар мэдээлэл болон сурталчилгааг нэгэн зэрэг олон тооны  
хэрэглэгчдэд хүргэхэд тань туслах үйлчилгээ юм.  
2.10  
Үүлэн технологи нь таны систем болон өгөгдлийг нэг сервер компьютерт биш  
хоорондоо нягт уялдаа холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон  
шийдлүүдийн нийлбэр юм.  
2.11  
Мониторинг нь таны сервер, веб, домэйн, SSL-ийг 24/7 хянаж аливаа  
эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажилгаагаа тогтвортой явуулах  
боломжийг олгох мэргэжлийн системийн админы үйлчилгээ юм.  
Мониторинг  
/Monitoring/  
2.12  
2.13  
2.14  
Нөөцлөлт буюу Backup хийх үйлчилгээ нь дата мэдээллийг хадгалах, тоног  
төхөөрөмжийн эвдрэл, аливаа эрсдэлийн үед эргэн сэргээх зорилгоор дата  
мэдээллийн санг хоёрдогч серверт хуулбарлах үйлчилгээ юм.  
Нөөцлөлт  
/Backup/  
Захиалгат ажил үйлчилгээ нь таны систем дэхь гарсан асуудлыг түргэн  
шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх, тохиргоо хийх, зөвлөх, мэргэжлийн  
системийн админы үйлчилгээ юм.  
Захиалгат  
ажил  
Байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах, хаанаас ч ажлаа үр  
бүтээмжтэй хийх боломжийг олгох дэвшилтэт технологи, найдвартай аюулгүй  
байдлын хамгаалалт бүхий үүлэн шийдэлд суурилсан цогц программуудын  
нэгдэл юм.  
2.15  
2.16  
Microsoft  
Системийн хамгаалалт болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах вирусын  
эсрэг программ хангамж юм.  
Bitdefender  
3. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ  
3.1  
Нийлүүлэгчийн эрх, үүрэг:  
3.1.1  
Нийлүүлэгч тал нь бүтээгдэхүүн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал,  
найдвартай тасалдалгүй үйл ажиллагаа, үндсэн болон дэд хэрэглэгчдийн  
мэдээллийн нууцлалыг хариуцна.  
3.1.2  
3.1.3  
Нийлүүлэгч тал хэрэглэгчийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй ба бүтээгдэхүүн  
үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь хүргэнэ.  
Нийлүүлэгч талаас үл шалтгаалсан буюу хэрэглэгчийн серверийн дотоод  
ажиллагааны алдагдал, доголдол болон давагдашгүй хүчин зүйлд өртсөн  
тохиолдолд нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.  
3.1.4  
3.1.5  
Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалж төлбөр төлснөөс хойш 1-24 цагийн дотор  
нийлүүлэгч тал идэвхжүүлж, холбогдох мэдээллийг хэрэглэгчид өгөх үүрэгтэй.  
Хуульд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.  
3.2  
Хэрэглэгчийн эрх, үүрэг:  
3.2.1  
Хэрэглэгч тал нь бүтээгдэхүүн үйлчилгээний талаар гомдол санал хүсэлт, шүүмж  
зэргийг info@itools.mn хаяг, албан бичиг, 75755585 утас болон бусад сувгаар  
илэрхийлэх эрхтэй.  
3.2.2  
Хэрэглэгч өөрийн үйлчилгээний төлбөрийг төлж үйлчилгээг идэвхжүүлснээр  
үйлчилгээтэй холбоотой тохиргоог бүрэн хариуцах үүрэгтэй. /Домэйн нэрийн  
тохируулга , SSL certificate , Веб сайт байршуулах , И-мэйл хаяг үүсгэж бусад  
төхөөрөмжтэй холбох, Мониторинг системд сервер, веб, домэйн, SSL тохируулах/  
Хэрэглэгч нь “Айтүүлс” ХК-ийн албан ёсны партнерийн эрхтэй борлуулж буй  
Микрософт корпораци болон Битдефендер вирусийн эсрэг программ хангамжийн  
үйлчилгээг захиалах тохиолдолд үйлдвэрлэгчийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлтэй бүрэн  
танилцах үүрэгтэй.  
3.2.3  
Microsoft365 үйлчилгээний нөхцөл: /https://www.microsoft.com/en-us/legal/terms-of-  
Bitdefender үйлчилгээний нөхцөл: /https://www.bitdefender.com/legal-privacy-policy/  
Хэрэглэгч тал өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээг зориулалтын бусаар  
ашиглахгүй байх үүрэгтэй.  
3.2.4  
3.2.5  
3.2.6  
3.2.7  
3.2.8  
3.2.9  
Хэрэглэгч тал хэрэглэгчийн системд бүртгэгдсэн хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв  
байдлыг хариуцна.  
Хэрэглэгч тал нэгэн зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээг авах, захиалах  
боломжтой бөгөөд захиалгын тоог нийлүүлэгч тал хязгаарлахгүй.  
Хэрэглэгч өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн системээс хянах боломжийг  
нийлүүлэгч тал олгох үүрэгтэй.  
Нийлүүлэгч талын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад  
бүхий л зорилгоор ашиглахыг хориглоно.  
Хуульд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.  
4. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА, ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ  
4.1  
4.2  
4.3  
4.4  
4.5  
4.6  
Үйлчилгээний хугацаа нь тухайн бүтээгдэхүүний хэрэглэгчийн системд бүртгэгдсэн өдрөөс  
дуусах өдрийг хүртэлх хугацааг хамаарна.  
Бүтээгдэхүүний хугацаа нь төлбөр төлөгдөж, захиалга баталгаажсанаар үйлчилгээний  
үндсэн циклийн хугацаагаар сунгагдана.  
Төлбөр зохих хугацаанд төлөгдөөгүйн улмаас бүтээгдэхүүн үйлчилгээ түр хаагдаж,  
устгагдсан тохиолдолд нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.  
Захиалга хийгдсэнээс хойш 7 хоногийн хугацаанд захиалга хадгалагдах бөгөөд хугацаа  
хэтэрсэн тохиолдолд захиалга цуцлагдана.  
Хэрэглэгч өөрийн төлбөрийг хийхдээ гүйлгээний утгаа зөв бичиж илгээх үүрэгтэй. Гүйлгээний  
утга тодорхойгүйгээс үүдэн гарах асуудалд нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй болно.  
Домэйн нэрийн захиалга нь төлбөр төлөгдөж, баталгаажсанаар домэйн эзэмшигчийн  
бүртгэлд бүртгэгдэнэ. Захиалгын хугацаанд домэйн нэрийн төлбөр төлөгдөөгүйн улмаас өөр  
бүртгэгчид домэйн нэр бүртгэгдэж, идэвхэжсэн тохиолдолд нийлүүлэгч тал хариуцлага  
хүлээхгүй.  
4.7  
Домэйн нэр устгагдах үе шат:  
Сунгах  
боломжит  
хугацаа  
Худалдаанд гарах  
хугацаа  
Устгагдах хугацаа  
Тусгаарлах хугацаа  
Тусгаарлагдсан  
хугацаанаас хойш 14  
хоног  
Хугацаа  
дууссанаас  
хойш 40 хоног  
Устгагдсан  
хугацаанаас хойш 7  
хоног  
Хугацаа дууссанаас  
хойш 30 хоног  
4.8  
Домэйн нэрийн хугацаа дууссанаас хойш 40 хоногийн дотор төлбөрийг төлж, сунгаагүй  
тохиолдолд устгалын хугацаанд орох ба энэ хугацаанд орсон домэйн нэр нь нэмэлт  
төлбөртэйгөөр сунгагдана.  
4.9  
SSL үйлчилгээний сертификатыг үүсгэх тохиргоог 1 жилийн дотор хийгээгүй тохиолдолд  
төлбөрийн буцаалтгүйгээр үйлчилгээний эрх хүчингүй болно.  
4.10  
Хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээний хугацаа дуусахаас өмнө нийлүүлэгч тал нь  
үйлчилгээг сунгах төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн системд бүртгэлтэй и-мэйлээр  
илгээнэ. Хэрэглэгч тал өөрийн үйлчилгээг сунгах бол заагдсан хугацаанд төлбөрөө хийх  
үүрэгтэй. Төлбөр төлөгдөөгүйгээс үүдэн гарах асуудалд нийлүүлэгч тал хариуцлага  
хүлээхгүй.  
4.11  
Үйлчилгээний нөхцөлийн 3.8–д заасан хугацаанд төлбөр нэхэмжлээгүй, үйлчилгээг  
нийлүүлэгчийн талаас зогсоогоогүй нь хэрэглэгчийг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.  
5. БҮТЭЭГДЭХҮҮН ЦУЦЛАХ НӨХЦӨЛ, ТӨЛБӨР БУЦААН ОЛГОЛТ  
5.1  
5.2  
Хэрэглэгч тал бүтээгдэхүүн үйлчилгээг цуцлах тохиолдолд цуцлах болсон шалтгааныг албан  
бичиг болон үндсэн хэрэглэгчийн тусламжийн хүсэлтээр ирүүлэх ба нийлүүлэгч тал ажлын  
1-7 хоногийн дотор хянан шийдвэрлэж төлбөр төлсөн дансаар буцаан олголтыг олгоно.  
Хэрэглэгч талын хүсэлтээр нийлүүлэгч тал идэвхтэй төлөвт байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг  
дараах тохиолдлуудад цуцална. Бусад тохиолдолд үйлчилгээг цуцлахгүй болно. Үүнд:  
5.2.1  
Хэрэглэгч тал бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр худалдан авсан өдрөөс хойш 30  
хоногийн хугацаанд буцаах болон солиулах боломжтой. (АНХААРУУЛГА: Бизнес и-  
мэйл, домэйн нэрийн үйлчилгээ идэвхэжсэнээс хойш 72 цагийн хугацаанд шимтгэл  
төлж буцаалт хийх боломжтой.)  
5.2.1.1 1-7 хоногийн дотор үйлчилгээг цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд  
үйлчилгээний үндсэн төлбөрөөс ашигласан хугацааны төлбөрийг хассан  
дүнг буцаан олгоно.  
5.2.1.2 7-30 хоногт хүсэлт гаргасан тохиолдолд үндсэн төлбөрөөс ашигласан  
хугацааны төлбөр болон үйл ажиллагааны шимтгэл 15%-г хасан үлдэгдэл  
төлбөрийг буцаан олгоно.  
5.2.2  
Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүд /гал түймэр, газар хөдлөлт, салхи  
шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг  
хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний  
тасалдал, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист  
халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын  
хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанууд/-н улмаас үүдсэн нөхцөл байдал 30  
хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд бүтээгдэхүүн үйлчилгээг  
цуцлах талаар хүсэлт гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдолд ашигласан  
хугацааны төлбөрийг хасан тооцож үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.  
Хэрэглэгчийн буруутай үйлдлээс үүдэн нийлүүлэгч талын үйл ажиллагаа доголдсон  
эдийн болон эдийн бус хохирол учирсан тохиолдолд 3 удаагийн сануулга хүргүүлэх  
ба дахин давтагдсан тохиолдолд хэрэглэгчийн үйлчилгээг цуцалж, төлбөрийг буцаан  
олгохгүй бөгөөд үлэмж хэмжээний хохирол учирсан тохиолдолд хохирлыг хэрэглэгч  
талаас нэхэмжилнэ.  
5.2.3  
6. ОЮУНЫ ӨМЧ, НУУЦЛАЛ  
6.1  
Хэрэглэгч өөрийн серверээр дамжуулан оюуны өмчийн тухай хуулийг зөрчсөн, садар самуун  
сурталчилсан, алан хядах, хорлон сүйтгэх үйл ажиллагааг өдөөн турхирсан, мөн Монгол  
улсын болон Олон улсын хууль тогтоомжид харшлах аливаа мэдээллийг нийтэд мэдээлэхийг  
хориглоно.  
6.2  
Талууд бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад  
хамаарах аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон аман хэлбэрээр задруулахгүй  
байх, өөрийн болон бусад этгээдийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх үүргийг  
хугацаагүйгээр хүлээнэ.  
6.3  
6.4  
Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас хэрэглэгчийн болон үйлчилгээний  
дэлгэрэнгүй мэдээллийг шаардсан тохиолдолд нийлүүлэгч тал Монгол улсын холбогдох  
хууль журмын дагуу мэдээллээр хангах үүрэг хүлээнэ.  
Дээрх үүргүүдийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд үүнтэй холбоотойгоор үүсэх аливаа  
хохирлыг буруутай тал бүрэн хариуцна.  
7. ЧАНАРЫН БАТАЛГАА  
7.1  
Нийлүүлэгч тал нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хэрэглэгчийн  
бүтээгдэхүүн үйлчилгээнд гэмтэл, саатал учруулсан тохиолдолд ажлын 8 цагийн дотор  
засварласан байна.  
7.1.1  
Нийлүүлэгч тал ажлын 8 цагийн дотор засварлаж чадаагүй тохиолдолд ашиглаагүй  
хугацааны төлбөрөөс чөлөөлнө.  
7.2  
Хэрэглэгч талаас үүдэн хэрэглэгчийн бодит серверийн хэвийн ажиллагаа тасалдах, гэмтэл,  
саатал учирсан тохиолдолд нийлүүлэгч тал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд  
хэрэглэгч өөрийн сервер тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцан гэмтэл саатлыг  
засварлана.  
7.3  
Чанарын баталгааны хувийг гэрээнд заагдсан бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрт тооцон  
хөнгөлөлт бодогдоно.  
8. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ  
8.1  
Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас техникийн болон сүлжээний найдвартай  
хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх хохирлыг нийлүүлэгч тал хариуцахгүй бөгөөд үүнтэй  
холбоотой аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар компанийн дотоод дүрэм  
журмын дагуу шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд  
Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.  
“Айтүүлс” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар батлав.