Үйлчилгээний нөхцөл

1. Та онлайн гэрээний нөхцөлтэй заавал танилцана уу.
2. Гэрээнд заагдсан нөхцлийн дагуу ажил үйлчилгээг үзүүлнэ.
3. Гэрээтэй холбоотой болон бусад санал хүсэлтийг Ай Түүлс ХХК-нд мэдэгдэнэ үү.
4. Шаардалагатай тохиолдолд онлайн гэрээг хэвлэн авч баталгаажуулна уу.
5. Гэрээний онлайн хувилбарыг зөвшөөрөн тэмдэглэснээр баталгаажих бөгөөд Талууд гарын үсэг зурж тамга дарснаар хүчин төгөлдөр болж хуулийн байгууллагын өмнө хүчин төгөлдөрт тооцогдоно.
6. Онлайн гэрээний албан ёсны хаяг нь хэрэглэгчийн профайлын хаягаар бүртгэгдэх болно.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний гэрээ ( цаашид “Гэрээ” гэх ) – г нэг талаас Монгол Улсын хуулийн этгээд болох Ай Түүлс ХХК; нөгөө талаас: Ай Түүлс ХХК-ийн үйлчилгээг ашиглагч иргэн буюу хуулийн этгээд (цаашид “Хэрэглэгч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцлүүдийг харилцан тохиролцож байгуулав.

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэхүү үйлчилгээний үндсэн нөхцлөөр Нийлүүлэгч нь Хэрэглэгчийн захиалгын дагуу онлайнл байршуулах болон холбогдох бусад үйлчилгээгээр хангах, Талуудын эрх үүрэг, хооронд үүсэх харилцаа, төлбөр тооцооны төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Энэ гэрээнд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.2.1.  Онлайнд байршуулах үйлчилгээ гэж вэб хост, виртуал сервер, физик сервер, зогсуур түрээс зэрэг үйлчилгээг ерөнхийлөн ойлгох,
1.2.2. Веб гэж Нийлүүлэгчийн серверт Хэрэглэгчийн байршуулсан динамик болон статик веб хуудсууд, вебд суурилсан програм хангамжуудыг хамтатган ойлгоно.
1.2.3. Агуулга гэж Хэрэглэгчийн вебд нийтлэгдсэн текст, дуу, зураг, видео зэрэг бүх төрлийн мэдээллийг хэлнэ.
1.2.4. Сервер гэж Хэрэглэгчийн вебийг байршуулахад зориулан Нийлүүлэгчийн зүгээс тусгайлан бэлтгэсэн, Олон улсын стандартын шаардлагад нийцсэн дата центрт байрлуулж, интернэтэд холбосон сервер төрлийн биет болон виртуал компьютерийг хэлнэ.
1.2.5. Веб байршуулах гэж Нийлүүлэгчийн вебийг серверт байршуулж интернэтийн сүлжээнд холбон дэлхийн өнцөг булан бүрээс холбогдох боломжийг бүрдүүлэх үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ. Веб байршуулах үйлчилгээний боломжит үзүүлэлтийг дэлгэрэнгүйг тодорхой харуулна.
1.2.6. Веб байршуулалтын техникийн үйлчилгээ гэж вебийг байршуулахтай холбогдуулан Нийлүүлэгчийн гүйцэтгэх ажил, үйлчилгээг хэлнэ. Техникийн үйлчилгээ нь үндсэн болон нэмэлт гэсэн хоёр төрөлд хуваах бөгөөд үндсэн техникийн үйлчилгээг үнэ төлбөргүй, нэмэлт техникийн үйлчилгээг хэрэглэгчийн хүсэлтийн дагуу хавсралтад заасан үнэ төлбөртэйгээр үзүүлнэ.
1.2.7. Хэрэглэгчийн систем гэж Талуудын үйлчилгээ, санал хүсэлт, төлбөр тооцоо зэрэг бүхий л хэлбэрийн харилцааг нэгтгэсэн Нийлүүлэгчээс эрхлэн ажиллуулж буй онлайн системийг хэлнэ.
1.2.7.1. Үндсэн техникийн үйлчилгээнд дараах үйлчилгээнүүд хамаарна. Үүнд:
1.2.7.1.1. Гэмтэл, саатал гарсан үед Хэрэглэгчийн вебд хэд ачаалал үүссэн эсэхийг шалгах
1.2.7.1.2. Гэмтэл, саатал гарсан үед шаардлагатй сервер дэх шаардлагатай сервисийг унтраах, асаах
1.2.7.1.3. 24 цагийн турш үйлчилгээгээр хангах
1.2.7.2. Нэмэлт ашиглалт үйлчилгээний жагсаалтыг хавсралтад зааж өгнө.

2. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА

2.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгчийн онлайнд захиалан ашиглаж буй үйлчилгээний хүчинтэй хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ.
2.2. Гэрээний хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө Талуудын аль нэг нь гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэл гаргаагүй бол гэрээ нь энэхүү нөхцөл, хугацаагаар дахин сунгагдсанд тооцно.
2.3. Гэрээг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцалж болно.
2.3.1. Талууд харилцан тохиролцсоноор
2.3.2. Талуудын аль нэг нь гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, эсвэл гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь гэрээг нэг талын санаачлагаар цуцлах эрхтэй бөгөөд нэг талын санаачлагаар цуцлах тохиолдолд гэм буруутай талд урьдчилан 1 сарын өмнө бичгээр мэдэгдэж, “Гэрээ цуцалсан акт” үйлдэн үйлчилгээ, төлбөр тооцоог дуусгавар болгоно.

3. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1. Хэрэглэгч нь үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хянах, шаардлагатай тохиолдолд холбоо барихад зориулж өөрийн хариуцлагатай инженерийн дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн системд үнэн зөв, бүрэн бөглөх бөгөөд ямар нэгэн өөрчлөлт орох бол өөрчлөлт орсон талаарх мэдээллийг цаг алдалгүй нийлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй.
3.2. Хэрэглэгч нь өөрийн вебийн ажиллагаа, засвар үйлчилгээ, вебийн болон өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлыг бүрэн хариуцна.
3.3. Хэрэглэгч нь өөрийн вебд ашиглагдахгүй файл байршуулах, оюуны өмчийг зөрчсөн, садар самуун, алан хядах, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай холбоотой, мөн Монгол улсын болон Олон улсын хууль тогтоомжид харшлах аливаа мэдээллийг оруулахгүй байх үүрэгтэй.
3.4. Хэрэглэгч нь өөрийн вебээр дамжуулан аливаа цахим халдлага, хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэх мэт бусдын аюулгүй байдалд халдсан үйлдэл хийхгүй байх үүрэгтэй.
3.5. Хэрэглэгч нь вебийн удирдлагын системд өөрийн нэвтрэх нууц үгийг үйлчилгээний эрх нээгдсэн дариуд сольж нэвтрэх эрхийг нууцлах үүрэгтэй.
3.6. Хэрэглэгч нь хэрэглэгчийн системд ашиглагдаж буй үйлчилгээний төлбөрийг энэ гэрээний 5.1 –д заасан хугацаанд төлөх үүрэгтэй.
3.7. Хэрэглэгч нь веб хост ашиглаж байгаа тохиолдолд warez, file sharing, mass email -ийн үйлчилгээнд ашиглахыг хориглоно.
3.8. Хэрэглэгч нь Нийлүүлэгчээс үйлчилгээний нөхцөлд тусгагдсан эрх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
3.9. Хэрэглэгч нь үйлчилгээний чанарын талаарх санал, хүсэлт, гомдолоо албан ёсоор гаргаж түүнийг шийдвэрлүүлэх эрхтэй.
3.10. Хуульд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1 Нийлүүлэгч нь вебийг ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, найдвартай ажиллагаагаар 24 цагийн турш ханган ажиллана.
4.2. Нийлүүлэгч нь хэрэглэгчийн сонгосон веб байршуулах үйлчилгээгээр найдвартай хангана.
4.3. Нийлүүлэгч нь өөрийн үйл ажиллагаанаас хамаарах гэмтэл, саатал, доголдол гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авч байна.
4.4 Хэрэглэгчийн веб нь гадны довтолгоонд өртөх (вирустэх, хакердах гэх мэт) үед үүсэх сүлжээний урсгал, серверийн ачаалал нь хэт ихэсч системийн хэвийн ажиллагааг алдагдуулах тохиолдолд үйлчилгээний эрхийг түр хаах эрхтэй.
4.5. Энэ гэрээний 5.2-д заасны дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд:
4.5.1. Үйлчилгээ дууссанаас хойш 1 хоногийн дараа үйлчилгээг түр хаана,
4.5.2. Үйлчилгээ дууссанаас хойш 30 хоногийн дараа үйлчилгээг устгах хүртэл арга хэмжээг авна
4.6. Байршуулах үйлчилгээг хэв, аюулгүй явуулах үүднээс байр сервер болон системд төлөвлөгөөт үйлчилгээ шалгалтыг хийж шаардлагатай бол үйлчилгээний нөхцөлд зааснаас өөрөөр ашигласан үйлчилгээг хаах эрхтэй.
4.7. Нийлүүлэгч нь техникийн өргөтгөл болон холболтын шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай үед и-мэйлээр урьдчилан мэдэгдэнэ.
4.8. Нийлүүлэгч нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй ба энэ тохиолдолд Хэрэглэгчид мэдэгдэх үүрэгтэй.
4.9. Нийлүүлэгч нь хэрэглэгчээс ээс үйлчилгээний нөхцөлд тусгагдсан эрх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
4.10. Хуульд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

5. ТӨЛБӨР ТООЦОО

5.1. Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг үйлчилгээ захиалсан өдрөөс Нийлүүлэгчийн албан ёсны нэхэмжлэлийн дагуу банкаар, бэлнээр, онлайн төлбөр тооцооны системээр дамжуулан төлнө.
5.2. Хэрэглэгчийн системд хүчин төгөлдөр ашиглаж буй үйлчилгээний хугацааг сунгахгүй байхаас бусад тохиолдолд гэрээний хугацаа дуусахаас өмнө хавсралтад заасан үйлчилгээний төлбөрийг 5.1 –д заасан хэлбэрээр төлнө.
5.3. Хэрэглэгчийн системд хүчин төгөлдөр ашиглаж буй үйлчилгээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө Нийлүүлэгч үйлчилгээний хугацааг сунгахад шаардлагатай үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийг хавсралтад заасан Хэрэглэгчийн хаягаар хүргүүлнэ. Нэхэмжлэх болон төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэл нь дараах байдлаар хэрэглэгчид хүрнэ.
5.3.1. 1-р нэхэмжлэх үйлчилгээ дуусах өдрөөс 14 хоногийн өмнө
5.3.2. 2-р нэхэмжлэх үйлчилгээ дуусах өдрөөс 7 хоногийн өмнө
5.3.3. 3-р нэхэмжлэх үйлчилгээ дуусах өдрөөс 1 хоногийн өмнө
5.3.4. 4-р нэхэмжлэх үйлчилгээ дууссан өдрөөс 7 хоногийн дараа
5.3.5. 5-р нэхэмжлэх үйлчилгээ дууссан өдрөөс 14 хоногийн дараа
5.4. Хэрэглэгч нь 5.1 болон 5.2-д заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд  4.5-р заалтыг баримтлан үйлчилгээг түр хаана. Төлбөр хугацаандаа төлөөгүйгээс үүдэн үйлчилгээ хаагдсан өдрүүдийн төлбөрийг хөнгөлөхгүй.
5.5. Хэрэглэгч нь үйлчилгээг ашигласан эсэхээс үл хамааран, гэрээнд заасан үндэслэлээр үйлчилгээ хаагдах эсвэл гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үйлчилгээний төлбөрийг хариуцах үүрэгтэй.
5.6. Үйлчилгээг идэвхижүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөрийг буцаах, үйлчилгээг цуцлах боломжтой ба түүнээс хойших хугацаанд Хэрэглэгчээс үйлчилгээний шаардлага хангахгүй байна гэж үзвэл /техникийн албанаас баталгаажуулах/ ашигласан хугацааг хасаж төлбөрийг олгох ба бусад тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.

6.ЧАНАРЫН БАТАЛГАА

6.1. Нийлүүлэгч нь өөрийн үйл ажиллагаанаас хамаарч үйлчилгээнд гэмтэл, саатал гарсан тохиолдолд ажлын 8 цагийн дотор засварлана.
6.2. Нийлүүлэгчийн зүгээс Хэрэглэгч талаас хамааран үйлчилгээний хэвийн ажиллагаа тасалдах, гэмтэл саатал гарах үед ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
6.3. Хэрэглэгчээс шалтгаалсан гэмтэл, саатал гарсан тохиолдолд гэмтлийн үеийн болон засварлах үйл ажиллагааны үеийн хугацаанд эдгээр хөнгөлөлт тооцогдохгүй ба Хэрэглэгч өөрийн сервер төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцан гэмтэл саатлыг засварлана.

7. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

7.1. Давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хуулийн зохицуулалт журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хорио, цээр, дайн, террорист халдлага, гадаад гарцын гэмтэл саатал, сүлжээний хэт ачаалал, доголдол, тасалдал, гоц халдварт өвчин зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно. Гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш Талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал, давагдашгүй нөхцөл байдлын улмаас болон гуравдагч этгээдийн хууль зөрчсөн санаатай буюу санамсаргүй байдлаар үйлдсэн үйлдэл эс үйлдлийн улмаас Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй бөгөөд Хэрэглэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.
7.2. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүдсэн нөхцөл байдал 30 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд Талууд гэрээг цуцлах талаар саналаа албан бичгээр гаргах эрхтэй.

8. ГЭРЭЭНИЙ НУУЦЛАЛ

8.1. Талууд гэрээг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон аман хэлбэрээр задруулахгүй байх, өөрийн болон бусад этгээдийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
8.2. Энэхүү гэрээний 8.1 –д заасан үүргийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд үүнтэй холбоотойгоор үүсэх аливаа хохирлыг бүрэн барагдуулна.

9. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА

9.1. Гэрээний 5.1, 5.2 –д заасан хугацаанд төлбөр нэхэмжлээгүй эсвэл 5.4 –д заасан хугацаанд үйлчилгээ хаагаагүй нь Хэрэглэгчийг төлбөр төлөх үндсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
9.2. Алданги торгууль төлсөн нь Талуудыг үндсэн үүрэг болон учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

10. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

10.1. Энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг Талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Санал зөрөлдөөн, маргааныг зөвшилцөөнөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
10.2. Гуравагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас сүлжээний найдвартай хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх хохирлыг Нийлүүлэгч хариуцахгүй болно. Үүнтэй холбоотой аливаа маргааныг энэхүү гэрээний 10.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

11. БУСАД ЗҮЙЛ

11.1. Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, өмчлөгчид нь өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр байна.
11.2. Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй ба ажлын 5 хоногийн дотор өөрийн саналыг хариу мэдэгдэнэ. Талууд энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд гэрээний нэмэлтийг акт үйлдэн баталгаажуулна.
11.3. Гэрээний хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.

Ай Түүлс ХХК-ийн гүйцэтгэх захиралын тушаалаар батлав.

Сүүлд шинэчлэсэн огноо: 2013 оны 4 сарын 1 өдөр.

АГУУЛГА

1.    Зорилго

2.    Нэр томъёоны тайлбар

3.    Зуучлан борлуулах ажлын дараалал

4.    Зуучлагчид тавигдах шаардлага

5.    Зуучлагчийн эрх, үүрэг, хориглох зүйл

6.    Зуучлалын ашгийн тухай

7.    Зуучлалын ашгийг  бодох аргачлал

8.    Зуучлалын хэрэглэгчийн систем дэх удирдах хэсэг

9.    Бусад зүйл

 

1.    Зорилго

Ай Түүлс ХХК-ийн байршуулах үйлчилгээний борлуулалтыг дэмжих, түүнийг үйл ажиллагааг ашиглан ашиг, орлого олох сонирхол бүхий этгээдийг урамшуулан дэмжих, эдгээр харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

2.    Нэр томъёоны тайлбар:

Утга Тайлбар
Хэрэглэгч Байршуулах үйлчилгээ сонгож буй эцсийн хэрэглэгчийг
Зуучлагч Хэрэглэгчийг байршуулах үйлчилгээнд холбож өгч буй дамжуулан зуучлагч хувь хүн, хуулийн этгээдийг
Зуучлан борлуулах үйлчилгээ Ай Түүлс ХХК-аас Зуучлан борлуулахыг зөвшөөрч олон нийтэд зарласан үйлчилгээг
Зуучлалын хувь Зуучлагч талд олгохоор тохиролцсон урамшууллын хувь
Зуучлах холбоос Зуучлагчид олгосон Зуучлан борлуулахыг зөвшөөрсөн цахим холбоос
Зуучлалтын ашиг Зуучлагч талд олгох боломжтой төлбөр
ХХОАТ Хувь хүний орлогын албан татвар 11.1.6,

 

3.    Зуучлан борлуулах ажлын дараалал:

3.1. Ай Түүлс ХХК-ийн захиалгын системд бүртгүүлнэ. https://secure.itools.mn/register.php

3.2. Хамтрагч холбоосыг идэвхижүүлж, Зуучлалын хувийг тохиролцоно.

3.3. Зуучлалын холбоосоор дамжуулж хэрэглэгчдийг бүртгэж, үйлчилгээг захиална.

3.4. Зуучлалтын ашгийг хүртэх эрх нээгдэнэ.

 

4.    Зуучлагчид тавигдах шаардлага

4.1. 16 дээш насны, Монгол улсын иргэн, хуулийн этгээд байна.

4.2. Зуучлалын хэлбэрийг ямар ч тохиолдод Зуучлах холбоосоор баталгаажуулна.

 

5.    Зуучлагчийн эрх, үүрэг, хориглох зүйл

5.1. Эрх,

5.1.1.   Ай Түүлс ХХК-ийн борлуулалтыг дэмжих, өөрийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жуучлалыг сурталчлан дэлгэрүүлэх хэлбэрийг ашиглах,

5.1.2.   Өөрийн хүссэн үед тухайн хугацаанд хүчин төгөлдөр байх жуучлалын ашгийн авах, ашиглах

5.2. Үүрэг,

5.2.1.   Зуучлалын хэлбэрийг энэхүү журамд заасны дагуу ашиглах

5.2.2.   Сурталчлан дэлгэрүүлэх хэлбэрийг бизнесийн ёс суртахуун, нэр хүнд, үйл ажиллагаанд сөрөг нөлөөгүй байхаар анхаарч харилцан зөвшилцсөний дараа хэрэгжүүлнэ.

5.3. Хориглох зүйл

5.3.1.   Давхар Зуучлалыг хориглоно

 

6.    Зуучлалын ашгийн тухай

Утга Тайлбар
Олгох Зуучлалтын орлогыг Зуучлагчийн өөрийн хүсэлтийн дагуу хэдийд ч олгох боломжтой.
Олгохдоо ХХОАТ тухай хуулийн дагуу татвар ногдуулна.
Ашиглах Ашгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр ашиглаж болно.
Ашгийн бэлэн мөнгөөр авч ашиглах бол тухайн хэрэглэгчийн системээр дамжуулан албан хүсэлт гарна.
Хүчингүй болгох Зуучлагч талд олгох төлбөрийг ашиглаагүй тохиолдолд 1 жил агуулан хадгалах ба зуучлагчаар бүртгүүлсэн өдрөөс хойш 1 жилийн дараа ашгийг хүчингүй болгоно.
Шилжүүлэх Зуучлагч нь өөрийн албан ёсны хаягаар ашгийг бусдад шилжүүлэх хүсэлт гаргавал тус хүсэлтийн дагуу шилжүүлэх боломжтой.
Албан татвар Зуучлалтын ашгийн төлбөрөөс ХХОАТ-ын дагуу ашгийн 10%-ийг татварт төлнө.

 

7.    Зуучлалын ашгийг  бодох аргачлал

Утга Тайлбар
БО Борлуулалтын орлого
ЗУ Зуучлалын урамшуулал
ЗХ Зуучлалын хувь
ГО,А Гар олгох ба ашиглах дүн

 

8. Зуучлалын хэрэглэгчийн систем дэх удирдах хэсэг

 

9.    Бусад зүйл

9.1. Зуучлагч нь энэхүү журамд зааснаас өөр саналтай бол бичгээр, албан ёсны бүртгэлтэй и-мэйл хаягаар хүсэлтэй илэрхийлнэ.

9.2. Энэхүү журмыг Ай Түүлс ХХК-ийн захиралын тушаалаар баталж, олон нийтэд зарласнаар хүчин төгөлдөр болно.

Бизмэйлийн үйлчилгээний нөхцөл

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1. Энэхүү дүрэм нь Айтүүлс ХК-ийн бизмэйлийн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх, нийлүүлэгч нь хэрэглэгчийн захиалгын дагуу бизмэйл үйлчилгээг үзүүлэх, зохих төлбөрийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг Монгол Улсын Иргэний хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон бусад холбогдох хууль, журам, дүрмийн дагуу зохицуулахад оршино.

2. Олон улсын хууль, дүрэмд өөрөөр заагаагүй бол энэхүү дүрэм гадаадын хуулийн этгээд, иргэнд нэгэн адил үйлчилнэ.

3. Энэхүү дүрэмд заасан нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

3.1. Бизмэйл: Хэрэглэгчийн сонгосон цахим шуудан

3.2. И-мэйл: Бизмэйл, бизмэйлээс илгээсэн болон ирсэн цахим шууданг

3.3. И-мэйл бүртгэх: Шинээр бүртгэх боломжтой нэрийг хэрэглэгч талын хүсэлтээр захиалан авахыг

3.4. И-мэйл сунгах: Бүртгэгдсэн и-мэйлийг албан ёсны хэрэглэгч тодорхой хугацаагаар үргэлжлүүлэн сунгахыг

3.5. И-мэйлийн үйлчилгээг шилжүүлэх: Хэрэглэгчийн өөр бүртгэгч дээр бүртгэлтэй и-мэйлийг нийлүүлэгч талын бизмэйл рүү шилжүүлэн ашиглахыг

3.6. И-мэйлийн үйлчилгээг цуцлах: Хэрэглэгчийн эзэмшиж буй и-мэйлийг боломжит хугацаанд сунгаагүй тохиолдолд үйлчилгээ цуцлагдах хэлбэрийг

3.7. Захиалга: Хэрэглэгчийн системээр дамжуулан Хэрэглэгчийн албан ёсны хаягаар дамжин хийгдэж буй үйлчилгээний захиалга

3.8. Хэрэглэгчийн систем: Нийлүүлэгчээс эрхлэн гаргаж буй онлайн хэлбэрт ажиллах хэрэглэгч, нийлүүлэгчийн нэгдсэн систем,

3.9. Бүртгүүлэх: Хэрэглэгч нь байгууллагын secure.itools.mn сайтад домэйн нэр, и-мэйлийг эзэмших бүрэн эрхтэй ажилтны нэр, холбогдох мэдээллээр бүртгүүлэхийг

3.10. Давхар хэрэглэгчээр бүртгүүлэх: Хэрэглэгч төлбөрийн нэхэмжлэх болон нийлүүлэгч талаас хэрэглэгчид илгээж буй мэдээллийн төрлийн и-мэйлийг өөр ажилтан дээр авахыг

4. Хэрэглэгч хэрэглэгчийн системээрээ дамжуулан үйлчилгээг захиалж, төлбөрийг хийн үйлчилгээг баталгаажуулснаар энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсанд тооцно.

 

Хоёр. Үйлчилгээг авах, ашиглах

 

1. Нийлүүлэгч хэрэглэгчид шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг тусламжийн хүсэлт, утас, онлайн туслах зэрэг хэрэгслээр өгч ажиллана.

2. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг хэрэглэгчийн систем дэх тусламжийн хүсэлтээр дамжуулан баталгаажуулж, холбогдох асуудлыг шийдвэрлүүлнэ.

3. Нийлүүлэгч нь хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээнд технологийн шинэчлэлт, өөрчлөлт хийх эрхгүй бөгөөд шинэчлэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан бол хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл рүү болон бусад хэлбэрээр урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээнэ.

4. Нийлүүлэгч тал үйлчилгээний нөхцөл, үнэ тариф бусад холбогдох үйлчилгээнүүдэд зайлшгүй нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй ба өөрчлөлтийн талаар мэдээллийг хэрэглэгчдэд урьдчилан хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг руу мэдэгдэж байна.

5. Хэрэглэгч бизмэйлийн мэдээллийн сан, үйлчилгээний серверүүдэд хандах эрхийн нэр, нууц үгээ хадгалах, өөрчлөх, сүлжээгээр дамжуулах мэдээллээ нууцлах, компьютерийн вирус, бусад гадны халдлагаас хамгаалах зэргээс урьдчилан сэргийлж нууцлалыг чанд хадгалж ажиллана.

6. Хэрэглэгч нь бизмэйлийн үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглах тохиолдолд бизмэйлийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө үйлчилгээний нэхэмжлэхийн дагуу төлбөрийг барагдуулсан байна.

7. Хэрэглэгчийн захиалгыг төлбөр төлөгдсөнөөс ажлын өдөр 2 цагийн дотор идэвхижүүлж холбогдох эрхийг өгч, үйлчилнэ.

8. Хэрэглэгч бизмэйлд ашиглагдаж буй домэйн нэрийн үйлчилгээний хугацааг дуусахаас өмнө сунгаж ажиллана.

9. Нийлүүлэгч нь хэрэглэгчийн и-мэйлийг нөөцлөлийн тусгай серверт хадгалж ажиллана.

10. Нийлүүлэгч үйлчилгээний найдвартай, хэвийн ажиллагааг хариуцаж ажиллана.

11. Нийлүүлэгч давагдашгүй хүчин зүйл, техникийн гэмтэл, гэнэтийн бусад тохиолдлоос үүдэн гарах нөхцлийн улмаас урьдчилан мэдэгдэхгүйгээр үйлчилгээг түр хаах, хязгаарлах, засвар үйлчилгээг хийж болох ба түүнийг урьдчилан мэдэгдэж хурдан, шуурхай арга хэмжээг авч ажиллана. Түүнээс үүссэн үр дагаварт хариуцлага хүлээхгүй.

 

Гурав.Техникийн үндсэн үзүүлэлт

 

1. Хэрэглэгч өөрийн эзэмшлийн домэйн нэр дээр хэдэн ч ширхэг и-мэйлийг бүртгүүлж ажиллуулах боломжтой.

2. Хэрэглэгч бүртгүүлсэн и-мэйлээ дахин өөрчлөх боломжгүй, зөвхөн устгах боломжтой.

3. Нэг и-мэйлийн цагт илгээх и-мэйлийн хэмжээ 100 хүртэл байна.

4. Нэг и-мэйлд өдөрт 10000 хүртэлх и-мэйл хүлээж авна

5. Нэг и-мэйлд хавсаргах файлын дээд хэмжээ 25 мегабайт байна.

6. И-мэйл тус бүрийн ердийн багтаамж 5 гегабайт байна. Хэрэглэгчийн сонголтоор хэмжээг нэмэгдүүлж болно.

7. Гар утас, таблет, компьютерээс ашиглах боломжтой.

8. Интернэтийн сүлжээ орсон газраас өөрийн и-мэйлээ шалгах, и-мэйл илгээх боломжтой.

9. Microsoft Outlook, Outlook Express, Mozilla ThunderBird, Eudora, Entourage 2004, Windows Mail зэрэг клиент програмууд дээр и-мэйлээ тохируулан ашиглах боломжтой.

 

Дөрөв. Нууцлалын баталгаа

 

1. И-мэйлийг байгууллагын болон хувь хүний нууцад хамааруулна.

2. Байгууллага, хувь хүн и-мэйлийн нууцаа өөрөө хадгална.

3. Талууд үйлчилгээний явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон аман хэлбэрээр задруулахгүй байх, өөрийн болон бусад этгээдийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

4. Нийлүүлэгч тал и-мэйлийн болон нөөцлөлийн сервер дээрээс мэдээллийг бусдад задруулахгүй байх, гадны халдлагаас сэргийлэх, хамгаалах үүрэгтэй.

5. Хэрэглэгч өөрийн и-мэйлийн мэдээллийн сан, үйлчилгээний серверүүдэд хандах эрхийн нэр, нууц үгээ хадгалах, хамгаалах, өөрчлөх, сүлжээгээр дамжуулах мэдээллээ нууцлах, компьютерийн вирус, бусад гадны халдлагаас урьдчилан сэргийлж нууцлалын арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй.

6. Хэрэглэгч өөрийн хэрэглэгчийн системийн нууц үг, нэвтрэх эрхийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.

7. Хэрэглэгч нь өөрийн и-мэйлийг зөөх, шилжүүлэх тохиолдолд зааврын дагуу мэдээллийн санг өөрийн хариуцсан ажилтнаар зөөлгүүлнэ.

 

Тав. Маргаан шийдвэрлэх

 

1. Талууд үйлчилгээ, түүнтэй холбоотой үүссэн асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.

2. Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас сүлжээний найдвартай хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх хохирлыг нийлүүлэгч тал хариуцахгүй болно. Үүнтэй холбоотой аливаа маргааныг энэхүү дүрмийн 5.1-д заасны дагуу шийдвэрлүүлнэ.

~~~