Үйлчилгээг захиалахын тулд та хэрэглэгчийн системд бүртгүүлэн нэвтэрсэн байх шаардлагатай.

1. Хэрэглэгчийн системд нэвтрэн орсны дараа Домэйн цэснээс  Шинэ домэйн авах товчийг дарна. 

2. Домэйн нэр хайх хэсэгт авахыг хүсэж буй домэйн нэрээ оруулан боломжтой эсэхийг шалгана.

Хайлтын үр дүнд тухайн домэйн нэр бүртгүүлэх боломжтой гэж гарвал сагсанд нэмж үргэлжлүүлэх товчийг дарна.

3 .Домэйн нэртэй холбоотой шаардлагатай тохиргоонуудыг хийсний дараа Үргэлжлүүлэх товчийг дарж дараагийн алхам руу шилжинэ.

4. Захиалгын мэдээлэлд домэйн нэр сонгогдсон байх ба Үйлчилгээний гэрээ-г идэвхжүүлэн Захиалах товчийг дарна.

5. Захиалга дуусгаснаар танд төлөгдөөгүй төлөвтэй нэхэмжлэх үүснэ. Төлбөр төлөх хэлбэрээ сонгож төлбөрөө төлснөөр захиалга баталгаажина.  

    Анхаарах: Шилжүүлэг хийж байгаа үед та гүйлгээний утга дээр нэхэмжлэлийн дугаарыг заавал бичнэ. 

 

 Танд шаардлагатай асуух зүйл гарвал 7575 5585-1 дугаарт холбогдоно уу.

Je li Vam ovaj odgovor pomogao? 3 Korisnici koji smatraju članak korisnim (4 Glasovi)