1 . Үйлчилгээг захиалахын тулд та хэрэглэгчийн системд бүртгүүлэн нэвтэрсэн байх шаардлагатай.

Хэрвээ та бүртгүүлж амжаагүй бол энд дарж зааврын дагуу бүртгүүлнэ үү.

2. Хэрэглэгчийн системд нэвтрэн орсны дараа Үйлчилгээ захиалах хэсгээс Шинэ домэйн нэр авах товчийг дарна. 

3. Домэйн нэр хайх хэсэгт өөрийн авах гэж буй домайн нэрээ бичээд авах боломжтой эсэхийг шалгана.

 

4. Та хайгаад авах боломжтой гэж гарч ирсэн тохиолдолд Сагсанд нэмэх товчийг дарна.

5. Домайн нэрийн удирдлага-г идэвхжүүлээд захиалгыг үргэлжлүүлнэ.

 

6. Захиалгын мэдээлэлд домэйн нэр сонгогдсон байх ба Үйлчилгээний гэрээ-г идэвхжүүлэн Захиалга дуусгах товчийг дарна.

 

7. Захиалга дуусгаснаар танд төлөгдөөгүй төлөвтэй нэхэмжлэх үүснэ. Төлбөр төлөх хэлбэрээ сонгож төлбөрөө төлснөөр захиалга баталгаажина.  

    Анхаарах: Шилжүүлэг хийж байгаа үед та гүйлгээний утга дээр нэхэмжлэлийн дугаарыг заавал бичнэ. 

 

 Танд шаардлагатай асуух зүйл гарвал 7575 5585-1 дугаарт холбогдоно уу.

Esta resposta lhe foi útil? 3 Usuários acharam útil (4 Votos)