бизМэйлийн тухай
Айтүүлс компанийн нэгэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
бизМэйл буюу бизнес ангилалын и-мэйл үйлчилгээ
Мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагаа өргөнөөр нэвтэрсэн өнөө үед албаны үйл ажиллагааг и-мэйлгүйгээр төсөөлшгүй болжээ. Бидний өдөр тутамд өргөнөөр хэрэглэдэг Yahoo, Gmail, Hotmail зэрэг и-мэйлүүд нь үнэгүй, дэлхий даяар хэрэглэгддэг үйлчилгээ хэдий ч Таны байгууллага, нэр хүнд, бизнесийн соёл, баталгаат байдлыг илэрхийлж чадахгүй билээ.
Монголчууд бид и-мэйл үйлчилгээний чиглэлийг анх удаа бизнесийн зорилгоор хөгжүүлэн зах зээлд нийлүүлж байна. Уг үйлчилгээ нь 100% манай компанийн бүтээгдэхүүн бөгөөд ашиглалт, үйлчилгээ, нэвтрүүлэлтийг бид өөрсдөө хийж байгаагаараа онцлог билээ.
бизМэйл бүтээгдэхүүний давуу талууд:
- Бүх дата өгөгдөлүүд нь Монголдоо байршина.
- Бусдаас хараат бус буюу 100% Айтүүлс хариуцана.
- Шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг хийх боломжтой.
бизМэйлийн онцлог:
- Хэрэглэгч өөрийн эзэмшлийн домэйн нэр дээр хэдэн ч ширхэг и-мэйлийг бүртгүүлж ажиллуулах боломжтой
- Хэрэглэгчийн сонголтоор и-мэйлүүдийг зориулалтын нөөцийн серверт хадгалж болно.
- Гар утас, таблет, компьютерээс ашиглах боломжтой.
- Microsoft Outlook, Outlook Express, Mozilla ThunderBird, Eudora, Entourage 2004, Windows Mail зэрэг клиент програмууд дээр и-мэйлээ тохируулан ашиглах боломжтой.
бизМэйлийн ажиллах хязгаар:
Хэрэглэгч үүсгэсэн и-мэйлээ дахин өөрчлөх боломжгүй, зөвхөн устгах боломжтой.
Нэг и-мэйлийн цагт илгээх и-мэйлийн хэмжээ 100 хүртэл байна.
Нэг и-мэйл дээр өдөрт 10000 хүртэлх и-мэйл хүлээж авна
Нэг и-мэйлд хавсаргах файлын дээд хэмжээ 25MB байна.
И-мэйл тус бүрийн ердийн багтаамж 5GB байна. Хэрэглэгчийн сонголтоор хэмжээг нэмэгдүүлж болно.