Webdy үйлчилгээнд бүртгүүлэх заавар
1. Веб хөтчөөрөө itools.mn хуудас руу орно.
2. Сайтын баруун дээд булангийн хэрэглэгчийн хэсгийн "Нэвтрэх" - дээр дарж бүртгэлээ эхлүүлнэ.
- Бүртгүүлэх хуудас гарч ирсэний дараа хувь хүн, байгууллага гэсэн сонголтоос сонгоно.
- Бүртгэх товч дарагдсаны дараа ДАН системрүү үсрэх болно. Та өөрийн ДАН системээр нэвтрэн орно.
5. ДАН системрүү нэвтрэн зөвшөөрөх сонголтыг дарна.
6. Үүний дараа бүртгүүлэх хэсэгт шаардлагатай мэдээллийг оруулна. Ингээд таны бүртгүүлсэн мэйл хаягт та амжилттай бүртгэгдлээ гэсэн мэйл хэяг ирсэнээр таны бүртгэл баталгаажна.
2.Webdy үйлчилгээг захиалах заавар
- Та өөрийн хэрэглэгчийн системээрээ нэвтэрч ороод үйлчилгээ захиалах гэсэн цонхон дээр дарж вэб байршуулах үйлчилгээг сонгоно.
2. ДОТООДОД ВЕБ БАЙРШУУЛАХ үйлчилгээ дотроос WebbuilderPackage захиалах товчин дээр дарна.
3. Домэйн нэрийн сонголтын хэсэг гарч ирэх бөгөөд өөрт тохирохыг сонгон домэйн нэрээ оруулаад Үргэлжлүүлэх товчийг дарна.
4. Үйлчилгээ ажилттай захиалагдсан бол үйлчилгээний хугацаа үнийн дүн гарч ирнэ.
5. Та үйлчилгээний гэрээ дээр дарж үйлчилгээний нөхцөлтэй сайтар уншиж танилцана уу. Үүний дараа та захиалгыг дуусгах товчин дээр дарна.
6. Үүний дараа та төлбөрийн төрлөө сонгож төлбөрөө амжилттай төлсний дараа таны захиалж буй үйлчилгээ идэвхтэй болно.