Webdy үйлчилгээний хэрэглэгчийн гарын авлага

  1. Веб хөтөчөөрөө itools.mn хуудас руу орно.  
  2. Хэрэглэгч - хэсгийн "Бүртгүүлэх " - дээр дарж бүртгэлээ эхлүүлнэ.



 

  1. Гарч ирсэн хуудсан дахь мэдээллийг "Латинаар" бөглөж "Үйлчилгээний гэрээ"-тэй танилцсаны дараа бүртгүүлэх товчыг дарна.



 

  1. Амжилттай бүртгүүлсэн бол таны бүртгүүлсэн и-мэйлээр бүртгэлийн мэдээлэл очих болно.


2.Webdy үйлчилгээг захиалах заавар

 

·       Та өөрийн хэрэглэгчийн системээрээ нэвтэрч ороод Үйлчилгээ цэснээс Шинэ үйлчилгээ захиалах гэсэн цэсрүү орно.

·       ДОТООДОД ВЕБ БАЙРШУУЛАХ (SHARED HOSTING - LINUX) хэсгээс WEBBUILDERPACKAGE1 үйлчилгээг захиалах товчыг дарна.

 

·       Дараах цэснүүд гарч ирэх бөгөөд та өөрт тохирох талбарыг бөглөн үргэлжлүүлнэ. 

 

 

·       ДОМЭЙН ХАЯГИЙН ТОХИРГОО гэсэн хуудас гарж ирэх ба ДОМЭЙН НЭРИЙН УДИРДЛАГА/DNS management хэсгийг чагтлана.

·       Та өөрийн сонгосон үйлчилгээгээ нягталж төлбөрийн цикл болон нэмэлт тохиргоонуудаа шалгаад ЗАХИАЛГЫГ ДУУСГАХ  товчийг дарна уу. 

·       Төлбөр төлөх хэлбэрээ сонгож, үйлчилгээний гэрээг хүлээн зөвшөөрснөөр ЗАХИАЛГЫГ ДУУСГАЖ таны хэрэглэгчийн системд бүртгүүлсэн мэйл хаяг дээр төлбөрийн нэхэмжлэх автоматаар үүсч очих болно. :

  1. Webdy үйлчилгээг ашиглах заавар

Алхам 1. Хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаягаар Cpanel-н линк, нэвтрэх нэр болон нууц үг очно. Тухайн линкээр нэвтрэн username, password –г бичиж Log In дарна.

 

Алхам 2. Website Builder хэсгийг сонгоно.

 


Алхам 3. Install товчийг дарснаар веб загваруудын сонголт гарч ирнэ.

Алхам 4. Өөрт таалагдсан, тохирох загварыг сонгож install хийснээр веб бүтээх хэсэг рүү шилжин орно.

Алхам 5. Та өөрийн и-мэйл хаяг болон вебсайтын нэрийг бичнэ үү.

Алхам 6. Компанийн хаяг болон утасны дугаарыг бичнэ үү.

Алхам 7. Та уг зааварчлагааг зайлшгүй үзэх шаардлагатай.(Х товчийг дарвал зааварчилгаа шууд зогсохыг анхаарна уу).

Алхам 8. Веб сайтаа хэрхэн бүтээх талаарх дэлгэрэнгүй бичлэгийг Тусламж цэснээс үзэх боломжтой.

Алхам 9. Хэл солих

Settings – General Settings – Language цэснээс Монгол хэл дээр солих боломжтой.

Алхам 10. Текст байршиж буй талбар дээрээс өөрийн хүссэн текстийг бичих болон өнгө,фонт, хэмжээ зэргийг тохируулах боломжтой.

 

Алхам 11. Та агуулга цэснээс өөрт хэрэгтэй хэсгийг нэмэх болон удирдах боломжтой.

 

Алхам 12. Та солихыг хүссэн зурган дээрээ дараад зураг сонгох хэсэг рүү нэвтрэн файл байршуулах хэсгийг дарж өөрийн зургийг оруулах болон удирдах боломжтой.

Алхам 13. Дизайн

Дизайн цэснээс:

  • Вебсайтын өнгө
  • Текстийн фонт
  • Бусад тохиргоо
  • Цэсийн дизайнер
  • Вебсайтын дизайн
  • Шинэ лого зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

Алхам 14. Тохиргоо

Тохиргоо цэснээс:

  • Дэд хуудас нэмэх болон удирдах
  • Лого ба вебсайтын гарчиг
  • Хуудасны тохиргоо
  • Ерөнхий тохиргоо
  • Сошиал медиа холбох зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

Алхам 15. Тохиргоо – Ерөнхий Тохиргоо – Засвар үйлчилгээний горим хэсгийг идэвхжүүлснээр хэрэглэгчдэд таны засвартай байгаа вебсайтыг харагдуулахгүй байх тохиргоо хийгдэнэ.

 

Алхам 16. Програмууд цэснээс веб сайт бүтээхэд шаардлагатай нэмэлт боломжуудыг ашиглах боломжтой. Үүнд:

  • Слайдер
  • Форум
  • Түгээмэл асуултууд
  • Хэрэглэгчтэй харилцах чат
  • Зургийн цомог зэрэг агуулагдана.

Алхам 17. Вебсайтын дээд хэсэг дээр дарж лого,цэсийг өөрчлөх болон дэд хуудсыг засварлах зэрэг үйлдлийг хийх боломжтой.

Хэрвээ танд нэмэлт тодруулах зүйл гарвал манай “Айтүүлс” компанийн албан ёсны фэйсбүүк хуудас болон jigjid@itools.mn  мэйлээр холбогдоно уу.

 

 

 

 

Энэ хариулт тус хүргэж чадаж байна уу?

 Энэ гарчигийг хэвлэх