Бизмэйл спамм илгээхээс сэргийлэх болон ирсэн мэйлийг шалгах

Хэрвээ таны мэйлээс спамм илгээж байгаа бол:

  1. Та мэйлийн нууц үгээ үсэг, тоо болон тэмдэгт орсон хүчтэй нууц үгээр солих хэрэгтэй.
  2. Мөн вирустай төхөөрөмж дээр тохируулсан бол холболтыг салгаж тухайн төхөөрөмжийн вирусыг цэвэрлэн дахин хүчтэй нууц үгээр дахин солих.

Таны мэйлээс спамм мэйл илгээж байна гэдэг нь хэн нэгэн этгээд таны мэйлийг ашиглан өөрийн ашиг сонирхолын төлөө олон төрлийн мэйл хаягруу давтамжтайгаар мэйл явуулхыг хэлнэ. Тухайн мэйлд хуурамч мэдээ мэдээлэл, хэн нэгнийг залилах агуулгатай зүйлс их байдаг бөгөөд энэ нь таныг ч бас хэрэгт унагаах аюултай юм.

Хэрвээ таньд спамм мэйл ирж байгаа бол:

  1. Үл мэдэх харилцагчаас ирсэн тодорхой бус холбоос дээр дарахгүй байх. Учир нь вирустэй файлыг шууд татахаар оруулсан байдаг.
  2. Мөн үл мэдэх харилцагчаас ирсэн файлыг нээхгүй байх. Вирустэй тухайн файлт хавсаргаатай байж болзошгүй.
  3. Улаан сум заасан товч(more actions) дээр дарж “view source” гэж харснаар та цаад илгээж байгаа мэйл сервэр болон ip хаяг болон үндсэн илгээж байгаа мэйлийг харах боломжтой.
  4. Тухайн “more action” дээр даран “Create filter rule” сонгосноор таньд их хэмжээгээр ирж байгаа спамм мэйлээс өөрийгөө сэргийлэх бүрэн боломжтой. Жишээ нь:

Conditions: subject “ Та азтан боллоо баяр хүргэе !!! “ гэсэн толгойтой

Conditions: From Midoneisreal@gmail.com гэсэн мэйлийг

Actions: Discard буюу хүлээж авахаас татгалзах

Actions: Reject буюу хүлээж авахгүйгээр няцаах

Гэх мэт үйлдлүүд хийж болох юм.

 

Энэ хариулт тус хүргэж чадаж байна уу?

 Энэ гарчигийг хэвлэх

Бусад

Бизмэйл үйлчилгээн дээр Контакт хадгалах заавар

Хэрэглэгч дараах зааврын дагуу тохиргоо хийж хадгална. Webmail.domainname -> Өөрийн мэйл...

Бизмэйл үйлчилгээ рүү нэвтрэх заавар

Бизнес имэйлд нэвтрэх 1. Интернэт хөтчийн хайлтын хэсэгт webmail.domainname (хэрэглэгч домэйн...

Бизнес имэйлийн шинэ хаяг үүсгэх заавар

Reseller - ийн И-мэйл хаяг үүсгэх заавар Хэрэглэгч та secure.itools.mn URL руу хандана1....

Gmail application ашиглан имэйл холбох

1.Gmail application цэсрүү орж  SETINGS хэсгийг сонгоно.2. Add account гэж ороод, Email төрлөөс...

Бизмэйл хаяг үүсгэх

1. secure.itools.mn URL руу хандах2. Дараах хэсгүүдэд өөрийн хэрэглэгчийн системийн нэр болон...