бизМэйлийн тухай

Айтүүлс компанийн нэгэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 

бизМэйл буюу бизнес ангилалын и-мэйл үйлчилгээ

Мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагаа өргөнөөр нэвтэрсэн өнөө үед албаны үйл ажиллагааг и-мэйлгүйгээр төсөөлшгүй болжээ. Бидний өдөр тутамд өргөнөөр хэрэглэдэг Yahoo, Gmail, Hotmail зэрэг и-мэйлүүд нь үнэгүй, дэлхий даяар хэрэглэгддэг үйлчилгээ хэдий ч Таны байгууллага, нэр хүнд, бизнесийн соёл, баталгаат байдлыг илэрхийлж чадахгүй билээ. 

Монголчууд бид и-мэйл үйлчилгээний чиглэлийг анх удаа бизнесийн зорилгоор хөгжүүлэн зах зээлд нийлүүлж байна. Уг үйлчилгээ нь 100% манай компанийн бүтээгдэхүүн бөгөөд ашиглалт, үйлчилгээ, нэвтрүүлэлтийг бид өөрсдөө хийж байгаагаараа онцлог билээ. 

бизМэйл бүтээгдэхүүний давуу талууд: 
  • Бүх дата өгөгдөлүүд нь Монголдоо байршина. 
  • Бусдаас хараат бус буюу 100% Айтүүлс хариуцана. 
  • Шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг хийх боломжтой. 

бизМэйлийн онцлог: 
  1. Хэрэглэгч өөрийн эзэмшлийн домэйн нэр дээр хэдэн ч ширхэг и-мэйлийг бүртгүүлж ажиллуулах боломжтой
  2. Хэрэглэгчийн сонголтоор и-мэйлүүдийг зориулалтын нөөцийн серверт  хадгалж болно.
  3. Гар утас, таблет, компьютерээс ашиглах боломжтой.
  4. Microsoft Outlook, Outlook Express, Mozilla ThunderBird, Eudora, Entourage 2004, Windows Mail зэрэг клиент програмууд дээр и-мэйлээ тохируулан ашиглах боломжтой.

 

бизМэйлийн ажиллах хязгаар: 
  1. Хэрэглэгч үүсгэсэн и-мэйлээ дахин өөрчлөх боломжгүй, зөвхөн устгах боломжтой.

  2. Нэг и-мэйлийн цагт илгээх и-мэйлийн хэмжээ 100 хүртэл байна.

  3. Нэг и-мэйл дээр өдөрт 10000 хүртэлх и-мэйл хүлээж авна

  4. Нэг и-мэйлд хавсаргах файлын дээд хэмжээ 25MB байна.

  5. И-мэйл тус бүрийн ердийн багтаамж 5GB байна. Хэрэглэгчийн сонголтоор хэмжээг нэмэгдүүлж болно.

     

Энэ хариулт тус хүргэж чадаж байна уу?

 Энэ гарчигийг хэвлэх

Бусад

Имэйл хаяг устгах заавар

1. Хоструугаа нэвтэрч орно. taniidomain.mn:2082 2. Email Accounts руу орно.3. Тухайн устгах...

Имэйл хаягийнхаа нууц үгийг өөрчлөх

Хэрвээ та манай хостын мэйлийн үйлчилгээ ашигладаг бол 1. Хоструугаа нэвтэрч орно....

Outlook програмтай холбох

1. Microsoft Outlook 2010 програмыг ажиллуулна. энэ цонхноос Next товч дарж үргэлжлүүлнэ2. E-mail...

Шинэ мэйл хаяг үүсгэх заавар

Хэрвээ та манай хостын мэйлийн үйлчилгээ ашигладаг бол 1. Хоструугаа нэвтэрч орно....

И-мэйл forward тохируулах

Cpanel удирдлагын систем рүү нэвтэрнэ. 1. www.taniidomainner.mn:2082 эсвэл...