Өөрийн домэйн хаягт Node.JS идэвхжүүлэх болон хувилбар сонгох

Та өөрийн бүртгэлтэй хэрэглэгчээр Itools.mn-д нэвтрэн орно.

Login

Үүний дараа хэрэглэгчийн панелаас Миний Үйлчилгээ цэс рүү орно.

Эндээс та өөрийн NodeJS веб байршуулах үйлчилгээ - NodeJS хост үйлчилгээ-ний хойно байрлах Идэвхитэй товч дээр дарна.

Үүний дараа NodeJS веб байршуулах үйлчилгээ - NodeJS хост үйлчилгээ-ний удирдлагын панел гарч ирэх бөгөөд эндээс та зурагт харагдаж буй Node.JS товч дээр дарснаар Node.JS хувилбаруудаа удирдах боломжтой.

Эндээс та өөрийн бүртгэлтэй домэйн хаягууд болон тэдгээрийн Node.JS хувилбаруудын мэдээллийг авах боломжтой бөгөөд домэйн тус бүрийн ард байрлах Edit товч дээр дарснаар Version болон тухайн домэйн дээр Node.JS идэвхжүүлэх болон хаах боломжтой.

Enable сонголтыг дарснаар таны сонгосон домэйн хаягт Node.JS идэвхжих бөгөөд Version хэсгээс тухайн домэйн хаяг дээр ямар хувилбар ажиллуулахаа сонгох боломжтой.

這篇文章有幫助嗎? 0 用戶發現這個有用 (0 投票)