Та өөрийн эзэмшиж буй домайн нэрийг дараах байдлаар шилжүүлэн өөрийн хүссэн домайн бүртгэгч байгууллага дээр ашиглах боломжтой

1. Айтүүлс ХК-ээс Монгол дахь бусад домайн бүртгэгч байгууллага руу шилжүүлэх:

Хэрэв та домайн нэрээ Монгол доторх өөр нэг бүртгэгч байгууллага руу шилжүүлэх хүсэлтэй бол, шинэ бүртгэгчээсээ USER MAIL болон USER ID авах шаардлагатай. Энэ мэдээллээ борлуулалтын албанд тусламжийн хүсэлт илгээх замаар илгээнэ үү.

Анхааруулга: Хугацаа дууссан домайн нэрийг шилжүүлэх боломжгүй.

Тусламжийн хүсэлт илгээх зааврыг энд дарж авна уу.


2. Монгол дахь бусад домайн бүртгэгч байгууллагаас Айтүүлс ХК руу шилжүүлэх:

Хэрэв та домайн нэрээ Монгол дахь бусад бүртгэгч байгууллагаас Айтүүлс ХК руу шилжүүлэх бол, манайхаас USER MAIL болон USER ID авах шаардлагатай. Эдгээр мэдээллийг борлуулалтын албанд тусламжийн хүсэлт илгээх замаар авна. Үүний дараа энэ мэдээллийг одоо бүртгэгдсэн домайн нэрийн бүртгэгч байгууллагад өгч, тэд таны домайныг Айтүүлс ХК руу шилжүүлж өгнө.

Анхааруулга: Хугацаа дууссан домайн нэрийг шилжүүлэх боломжгүй.

Тусламжийн хүсэлт илгээх зааврыг энд дарж авна уу.

3.  Айтүүлс ХК-аас - > ГАДААД  дахь бусад домайн бүртгэгч байгууллага руу шилжүүлэх бол

EPP code - оор шилжүүлнэ. Та хэрэглэгчийн системдээ нэвтрэн Домайн цэснээс Миний домэйн нэрүүд сонгоно. Таны домэйн нэр гарч ирэх бөгөөд шилжүүлэх гэж буй домэйн нэрийн ард байрлах Active/Идэвхтэй дарна. Удирдлагын хэсгийн EPP код авах - дээр дарахад үсэг тоо тэмдэгт холилдсон код гарч ирнэ.

ITOOLS.MN - Өөрийн бүртгэлээр нэвтрэх - Домайн - Миний домайн нэрүүд - Домэйн сонгох - Удирдлага - EPP код авах .

Домэйн нэр нь 7-10 хоногт шилжин гарна.

4. ГАДААД  дахь бусад домайн бүртгэгч байгууллагаас  Айтүүлс ХК руу шилжүүлэх бол

1. Домайн байгаа газрынхаа удирдлагаруу ороод GET EPP - код дээр дарахад үсэг тоо холилдсон код гарч ирнэ. Хэрэглэгчийн системээрээ нэвтрэн Домэйн цэсний Домэйн манайд шилжүүлэх дээр дарна.

2. Дараах хэсэгт Домэйн нэрээ оруулж захиалах дарна. Дараа нь гарч ирэх хэсэгт  EPP кодоо оруулан баталгаажуулж, захиалга дуусгана. Домэйн нэр нь 7-10 хоногт шилжин орж ирнэ.

Танд шаардлагатай асуух зүйл гарвал 7575 5585 дугаарт холбогдоно уу

Hjalp dette svar dig? 2 Kunder som kunne bruge dette svar (5 Stem)