НӨАТ-ын баримт авах заавар
- Үйлчилгээний и-баримт нь хэрэглэгчийн бүртгэл үүсгэх явцад НӨАТ авах хэлбэр хэсэгт сонгосон мэдээллийн дагуу бүртгэгдэнэ.

- Хэрэв та Хувь хүн сонголтыг хийсэн тохиолдолд таны бүртгэлтэй и-мэйл хаягт и-баримт илгээгдэнэ.
Анхаарах: Хувь хүнээр үйлчилгээний баримтыг авсан тохиолдолд буцаах боломжгүйг анхаарна уу.
- Харин та Байгууллага сонголтыг хийсэн тохиолдолд байгууллагын регистрийн дугаараа Байгууллага регистер оруулна уу гэсэн хэсэгт бичнэ үү.
- Хэрэв та олон байгууллагын үйлчилгээтэй бол бүртгэл дэх Байгууллагын регистер оруулах хэсгийг хоосон орхих бөгөөд нэхэмжлэх тус бүр дээр accountant@itools.mn и-мэйл хаягт хүсэлт илгээн үйлчилгээний баримтыг үүсгүүлэх боломжтой.
Танд шаардлагатай асуух зүйл гарвал 7575 5585 дугаарт холбогдоно уу.
