1.  Та өөрийн ашигладаг Веб хөтөчөөрөө(Chrome,Safari)  itools.mn веб хуудас руу орон баруун дээд талд тодруулсан  Нэвтрэх товчин дээр дарна.

2.  Нэвтрэх - хуудас гарч ирэх бөгөөд та тодруулсан байгаа Бүртгүүлэх  - товч дээр дарж бүртгэлээ эхлүүлнэ.

3. Бүртгүүлэх хуудсанд хэрэглэгчийн мэдээллээ бөглөн оруулах бөгөөд “Хоосон орхиж болно” гэж тэмдэглэсэн талбараас бусад бүх мэдээллийг заавал бөглөнө. Мэдээллээ бүрэн оруулж дууссаны дараа Үйлчилгээний гэрээтэй танилцаж, “Бүртгэх” товчийг дарна уу.

4. Амжилттай бүртгүүлсэн бол дараах хуудас гарч ирэх ба таны бүртгүүлсэн имэйлээр бүртгэлийн мэдээлэл очих болно. Бүртгэлээ бүрэн баталгаажуулах сүүлийн алхам үлдсэн байна. Баруун дээд буланд байрлах тодруулсан хэсэг дээр дарж, Миний дэлгэрэнгүй мэдээлэл цэсийг сонгоно уу.

5. Дараах хуудас гарч ирэх бөгөөд та тодруулсан хэсэгт байгаа “ЭНД” товчийг дарснаар ДАН системээр нэвтэрч бүртгэлээ бүрэн баталгаажуулна. Танд амжилт хүсье.

Танд нэмэлт асууж тодруулах зүйл гарвал 7575 5585 дугаарт бидэнтэй  холбогдоно уу.

 

Was this answer helpful? 2 Users Found This Useful (7 Votes)