Та өөрийн эзэмшиж буй домэйн нэрийг дараах байдлаар шилжүүлэн өөрийн хүссэн домэйн бүртгэгч байгууллага дээр ашиглах боломжтой

1. Айтүүлс ХК-ээс Монгол дахь бусад домэйн бүртгэгч байгууллага руу шилжүүлэх:

Хэрэв та домэйн нэрээ Монгол доторх өөр нэг бүртгэгч байгууллага руу шилжүүлэх хүсэлтэй бол, шинэ бүртгэгчээсээ USER MAIL болон USER ID авах шаардлагатай. Энэ мэдээллээ борлуулалтын албанд тусламжийн хүсэлт илгээх замаар илгээнэ үү.

Анхааруулга: Хугацаа дууссан домэйн нэрийг шилжүүлэх боломжгүй.

Тусламжийн хүсэлт илгээх зааврыг энд дарж авна уу.


2. Монгол дахь бусад домэйн бүртгэгч байгууллагаас Айтүүлс ХК руу шилжүүлэх:

Хэрэв та домэйн нэрээ Монгол дахь бусад бүртгэгч байгууллагаас Айтүүлс ХК руу шилжүүлэх бол, манайхаас USER MAIL болон USER ID авах шаардлагатай. Эдгээр мэдээллийг борлуулалтын албанд тусламжийн хүсэлт илгээх замаар авна. Үүний дараа энэ мэдээллийг одоо бүртгэгдсэн домэйн нэрийн бүртгэгч байгууллагад өгч, тэд таны домэйнийг Айтүүлс ХК руу шилжүүлж өгнө.

Анхааруулга: Хугацаа дууссан домэйн нэрийг шилжүүлэх боломжгүй.

Тусламжийн хүсэлт илгээх зааврыг энд дарж авна уу.

3.  Айтүүлс ХК-аас - > ГАДААД  дахь бусад домэйн бүртгэгч байгууллага руу шилжүүлэх бол

EPP code - оор шилжүүлнэ. Та хэрэглэгчийн системдээ нэвтрэн Домэйн цэснээс Миний домэйн нэрүүд сонгоно. Таны домэйн нэр гарч ирэх бөгөөд шилжүүлэх гэж буй домэйн нэрийн ард байрлах Active/Идэвхтэй дарна. Удирдлагын хэсгийн EPP код авах - дээр дарахад үсэг тоо тэмдэгт холилдсон код гарч ирнэ.

ITOOLS.MN - Өөрийн бүртгэлээр нэвтрэх - Домэйн - Миний домэйн нэрүүд - Домэйн сонгох - Удирдлага - EPP код авах .

Домэйн нэр нь 7-10 хоногт шилжин гарна.

4. ГАДААД  дахь бусад домэйн бүртгэгч байгууллагаас  Айтүүлс ХК руу шилжүүлэх бол

1. Домэйн байгаа газрынхаа удирдлагаруу ороод GET EPP - код дээр дарахад үсэг тоо холилдсон код гарч ирнэ. Хэрэглэгчийн системээрээ нэвтрэн Домэйн цэсний Домэйн манайд шилжүүлэх дээр дарна.  Дараах хэсэгт Домэйн нэрээ оруулж захиалах дарна. Дараа нь гарч ирэх хэсэгт  EPP кодоо оруулан баталгаажуулж, захиалга дуусгана. Домэйн нэр нь 7-10 хоногт шилжин орж ирнэ.

Танд шаардлагатай асуух зүйл гарвал 7575 5585 дугаарт холбогдоно уу

Помог ли вам данный ответ? 3 Пользователи нашли это полезным (6 голосов)