1. И-мэйл хаягийн нууц үгийг солихдоо эхлээд хэрэглэгчийн системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орох хэрэгтэй. Хэрэглэгчийн системийн нэвтрэх хуудас руу ЭНД дарж орно уу.
2. Дараах хэсгүүдэд өөрийн хэрэглэгчийн системийн нэр болон нууц үгийг оруулна.
3. Нэвтэрсний дараа үндсэн нүүрний Үйлчилгээ хэсгээс Миний үйлчилгээ-г сонгоно.
4. Таны и-мэйл үйлчилгээ харагдах бөгөөд Идэвхитэй гэсэн хэсэг дээр дарна.
5. Hosting Management Dashboard цэсний харалдаа байрлах Manage Email Accounts дээр дарж орно.
6. Зүүн буланд байрлах Manage Accounts гэсэн хэсэг дээр дарж орно.
7. Таны үүсгэсэн и-мэйл хаягууд харагдах бөгөөд нууц үг солих и-мэйлийн ард байрлах Edit товчин дээр дарна.
8. Зүүн буланд гарч ирэх Manage mail hosting цонхон дээр байрлах Reset password болон Change password цэсрүү ороод мэйлийн нууц үгээ сэргээх болон солих боломжтой.
9. Хэрэглэгч та 8-аас дээш тэмдэгтэй том жижиг тоо үсэг болон тэмдэгт оролцсон хүчтэй нууц үг бичиж Apply Changes товчин дээр дарна.