Таны сервер Centos6.5 үйлдлийн системтэй бол дараах зааврын дагуу серверийн IP хаягаа солино уу. 

Terminal-н горимоос сервер рүү root эрхээрээ нэвтэрнэ. Хэрвээ таны root эрхийн нууц үг болохгүй байвал дэлгэцний баруун доод буланд байрлах онлайн туслахаар бидэнтэй холбогдоно уу. 

1. root эрхээр амжилттай нэвтэрч орсон бол тус замыг /etc/sysconfig/network-scripts/ifcfg-eth0 өөрийн ашигладаг editor-р нээнэ.
Доорхи загвартай мэдээллүүд харагдах ба IPADDR хэсгийг шинэ ip-гаар солино.

Гэхдээ зарим ifcfg-eth0 file centos version -оос хамаараад өөр format -тай байхыг анхаарна уу. 

## Configure eth0
#
# vi /etc/sysconfig/network-scripts/ifcfg-eth0
 
DEVICE="eth0"
NM_CONTROLLED="yes"
ONBOOT=yes
HWADDR=A4:BA:DB:37:F1:04
TYPE=Ethernet
BOOTPROTO=static
NAME="System eth0"
UUID=5fb06bd0-0bb0-7ffb-45f1-d6edd65f3e03
IPADDR=202.180.219.22     тус хаягийг манайхаас өгсөн ip хаягаар солино.
NETMASK=255.255.255.0    netmask хэвээрээ байна. 

Өөрчлөлтийг хадгалаад гарна. 

2. /etc/sysconfig/network файлыг өөрийн ашигладаг editor-р нээнэ.
 
 
## Configure Default Gateway
#
# vi /etc/sysconfig/network
 
NETWORKING=yes
HOSTNAME=centos6
GATEWAY=202.180.219.1   утгыг манайхаас өгсөн хаягаар солино. 
 
 
## Restart Network Interface
#
Сүлжээгээ restart хийнэ. 
 
/etc/init.d/network restart   
 

3. /etc/resolv.conf өөрийн ашигладаг editor-р нээнэ. iTools-н шинэ nameserver-р утгуудыг солино.
## Configure DNS Server
#
# vi /etc/resolv.conf
 
nameserver  43.231.112.11
nameserver  43.231.112.12

4. /etc/hosts файлыг нээж домэйн нэрээ серверийн ip хаягаар тохируулсан бол мөн хуучин хаягийг шинэ ip хаягаар солино. 

Мөн та apache тохиргоо control panel дээрхи ip хаягаа шинэ хаягаараа солих шаардлагатай. 


Таны домэйн нэр A record-р сервертэйгээ холбогдсон байгаа бол домэйн удирдлага руу гаа орж A record-уудыг шинэ хаягруу зааж өгсөнөөр таны домэйн нэр болон сервер шинэ ip хаягнаасаа ажиллаж эхлэх юм. IP хаяг солих явц амжилттай дууссан бол таны серверт ямар нэг өөрчлөлт орохгүй хуучин шигээ хэвийн ажиллах ёстой. 
Энэ хариулт тус хүргэж чадаж байна уу? 3 Хэрэглэгчид энийг хэрэгтэй гэж үзсэн (12 Саналууд)