1. Веб хөтөчөөрөө itools.mn хуудас руу орон баруун дээд талд харагдах Нэвтрэх товчин дээр дарна.
2. Хэрэглэгч - хэсгийн Бүртгүүлэх - дээр дарж бүртгэлээ эхлүүлнэ.
3. Бүртгэх хэсэгт Дан-гаар бүртгүүлэх болон хэрэглэгчийн мэдээллээ бөглөн бүртгүүлэх гэсэн 2 аргаар бүртгүүлэх боломжтой.
4. Дан-гаар бүртгүүлэх гэсэн товчин дээр дарснаар хувь хүн болон байгууллага гэсэн сонголтоос сонгон бүртгэх товчин дээр даран бүртгэл үүсгэнэ.
5. Хэрэв та өөрийн мэдээллээр бүртгэл үүсгэх тохиолдолд гарч ирсэн хуудсан дахь мэдээллийг Латинаар бөглөж Үйлчилгээний гэрээ-тэй танилцсаны дараа Бүртгэх товчин дээр дарна.
6. Амжилттай бүртгүүлсэн бол дараах хуудас гарч ирэх ба таны бүртгүүлсэн имэйлээр бүртгэлийн мэдээлэл очих болно.