Comodo SSL тохируулах заавар - NGINX

 

Сервер дээрээ SSL тохируулахын тулд серверээсээ CSR key (Certificate Signing Request) үүсгэж авна. Үүсгэж авсан CSR key-ээрээ манай хэрэглэгчийн систем рүү орж SSL-ээ Generate хийнэ.
Generate хийхдээ таны анхаарах гол зүйл бол Common name хэсэгт та SSL захиалахдаа юу гэж захиалсан тухайн домэйнээ бичиж үүсгэх хэрэгтэй. (domainname.com, *.domainname.com, subdomain.domainname.com гэх мэт)

1. itools.mn сайт руу орж баруун дээд буланд байрлаж байгаа "Хэрэглэгчийн систем" гэсэн цэс рүү дарж орон хэрэглэгчийн нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтэрнэ.
зураг 1




2. Нэвтэрсний дараа Үйлчилгээ цэсээс Миний үйлчилгээнүүд дэд цэсийг сонгон орж бүтээгдэхүүнүүдийн жагсаалтаас SSL-ийн үйлчилгээний ард байгаа Идэвхтэй гэсэн ногоон товчин дээр дарна.



3. Сертификатыг баталгаажуулах, хүлээн авах мэйл хаягаа бичихдээ "Domain Registrant (reg-c) Email Address:" хэсэгт өөрийн домэйний бүртгэлтэй и-мэйлийг бичиж болно эсвэл "Or select a default Email Address:" хэсэгт та өөрийн домэйн нэрээр ашигладаг admin, administrator, hostmaster, postmaster, webmaster гэх мэт и-мэйлүүдээс сонгож бичиж болно. Домэйний бүртгэлтэй и-мэйл болон домэйний default и-мэйлүүдээс өөр и-мэйлээр та сертификат баталгаажуулах боломжгүйг анхаарна уу.

Ингээд үүсгэсэн CSR key-ээ Certificate Signing Request цонхонд хуулаад "Enroll Certificate" товчийг дарна.




4. "Enroll Certificate"-ийг дарсны дараа таны и-мэйлээр баталгаажуулах холбоох очих бөгөөд баталгаажуулалт хийх хүртэл ийм төлөвтэй байна.



5. Таны и-мэйл хаягаар баталгаажуулах холбоос очих ба уг холбоосыг нээгээд "Validation code"-ийг нь хийснээр баталгаажуулалт амжилттай хийгдэх болно.




6.  Амжилттай баталгаажуулалт хийгдсэн бол хэсэг хугацааны дараа сертификатууд нь мэйлээр хавсаргасан .zip файл дотор ирэх болно. Тэдгээрийг татаж аваад задлах ба дотор нь нийт 4 сертификат байна.
Доорх холбоос дээр дарж зааврын дагуу сервер дээрээ сертификатаа суулгана.

 

Comodo SSL Суулгах -NGINX

Энэ хариулт тус хүргэж чадаж байна уу?

 Энэ гарчигийг хэвлэх

Бусад

SSL тохируулах заавар - Cpanel

1. secure.itools.mn сайтын хэрэглэгчийн систем рүү нэвтэрнэ.2. Нэвтэрсний дараа Үйлчилгээ цэсээс...

SSL тохируулах заавар - Microsoft IIS (Windows Server)

Сервер дээрээ SSL тохируулахын тулд серверээсээ CSR key (Certificate Signing Request) үүсгэж...

Comodo SSL тохируулах заавар - Apache

  Сервер дээрээ SSL тохируулахын тулд серверээсээ CSR key (Certificate Signing Request) үүсгэж...

SSL тохируулах заавар - VestaCP

1 . VestaCP удирдлагын панел руу нэвтэрч орно . 2 . SSL - тохируулах вебийнхээ edit - дээр дараад...

OpenSSL ашиглан CSR үүсгэх болон SSL тохируулах

1. CSR/Certificate Signing Request/ key үүсгэх комманд openssl req -newkey rsa:2048 -keyout...