Cpanel - Subdomain хэрхэн үүсгэх вэ?
Subdomain гэдэг нь таны үндсэн домэйн нэрний өмнө үүсэх дэд нэрийг хэлнэ. Жишээ нь: Таны үндсэн домэйн нэр company.com бол
-manage.company.com;
-support.company.com;
- development.company.com эдгээр нь subdomain болно. Та манайхаас хостингийн үйлчилгээ авснаар өөрийн домэйн дээрээ хязгааргүй subdomain үүсгэх боломжтой юм.
Subdomain үүсгэх заавар
Cpanel удирдлагын систем рүү нэвтэрнэ.
1. www.taniidomainner.mn:2082 эсвэл www.taniidomainner.mn/cpanel гэж манайхаас өгсөн хэрэглэгчийн нэр нууц үгээрээ нэвтэрнэ.
2. "Domains" хэсгээс "Subdomains" сонгон орно.
3. Subdomain: хэсэгт үүсгэх subdomain-аа бичээд цэгийн ард үндсэн домэйн нэрийг сонгоно.Document root буюу subdomain-ын сайт ажиллах замыг зааж өгнө. Create товч дарж subdomain-аа үүсгэнэ.
Жишээ: myexample.com гэсэн үндсэн домэйнд support.myexample.com гэсэн subdomain үүсгэе.
4. Subdomain амжилттай үүссэн бол доорхи байдлаар харагдана.
5. Үүсгэсэн subdomain-оо устгахын тулд Cpanel-нхаа "Domains" хэсгээс "Subdomains" гэж ороод устгах subdomain-оо сонгоод Remove товч дарна.