Удирдлагын систем-FTP хэрэглэгч үүсгэх, холбогдох
- FTP хэрэглэгч үүсгэх
- Удирдлагын систем (Kloxo) -рүү нэвтэрч ороод FTP Users (Resources багц цэс дотор) товч дээр дарна
- Add FTP User tab дээр дарна
- FTP User Name-д хэрэглэгчийн нэр, Password (Confirm Password)-д нууц үгээ бичнэ. Мөн Virtual Directory-д тухайн хэрэглэгчийн Home dir -ыг тохируулах боломжтой
АНХААР! Virtual Directory тохируулсан хэрэглэгч тухайн Home dir -ээс гаднах Folder -уудад хандах боломжгүй болно- Эсвэл Generate Password товчийг ашиглан нууц үг бүтээх боломжтой бөгөөд Add товч дарснаар тухайн FTP хэрэглэгч үүснэ
- user@itools.mn нэртэй FTP хэрэглэгч үүссэн байгаа байдал
АНХААР! таны үүсгэсэн FTP хэрэглэгчийн нэр бүхлээрээ бичигдэж хэрэглэгдэнэ. жишээ нь: user@itools.mn- FTP-ээр холбогдох (Filezilla)
- Filezilla програмыг ажиллуулаад (татаж авах)
Host: domain.mn (FTP хэрэглэгч үүсгэсэн Домэйн нэр, эсвэл тухайн Серверийн IP хаяг)
Username: user@itools.mn
Password: *********
Port: 21 (хоосон орхиж болно, эсвэл SFTP -ээр нэвтрэх бол Port: 22 болгоно уу)- Бөглөж дуусаад Quickconnect товч дарж FTP -ээр нэвтэрнэ. Remote site хэсэг нь таны Веб дээрхи файлуудыг харуулна