SSL тохируулах заавар - VestaCP
1 . VestaCP удирдлагын панел руу нэвтэрч орно .
2 . SSL - тохируулах вебийнхээ edit - дээр дараад орно .
3 . SSL Support - г enable болгоно .
4 . "SSL support/Generate CSR" - дээр дарж шинэ хуудас руу орно .
5 . Шинэ хуудсан дахь шаардлагатай мэдээллүүдийг бөглөөд ОК дарна. / Email - хэсэг дээр тухайн тохируулах гэж байгаа домэйн нэрийн бүртгэлтэй и-мэйл хаяг , эсвэл тухайн домэйн нэрийн default мэйл хаягуудын (admin , administrator , postmaster , webmaster ) аль нэгийг бичнэ. /
6 . Ингээд таны CSR key ; SSL Certificate ; SSL RSA Private Key - үүд үүснэ. Эндээс цаашдаа SSL тохируулахад танд CSR болон RSA Private Key хэрэгтэй. Тиймээс уг key-үүдийг та хадгалж авах шаардлагатай .
7 . itools.mn сайтын хэрэглэгчийн систем рүү нэвтэрнэ.
8 . Үйлчилгээний жагсаалтаас SSL-ийг сонгон "Харах" товчин дээр дарна.
9 . Сертификатыг баталгаажуулах, хүлээн авах и-мэйл хаягаа бичээд 6-р алхамд үүсгэн CSR түлхүүрийг харгалзах цонхонд нь хуулаад "Enroll Certificate" товчийг дарна
10 . "Enroll Certificate"-г дарсны дараа таны и-мэйлээр баталгаажуулах линк очих бөгөөд баталгаажуулалт хийх хүртэл ийм төлөвтэй байна.
11 . 9 дахь алхамд бичсэн таны и-мэйл хаягаар баталгаажуулах линк очих ба уг линкийг нээгээд "Validation code"-г нь хийснээр баталгаажуулалт амжилттай хийгдэх болно .
12 . Амжилттай баталгаажуулалт хийгдсэн бол хэсэг хугацааны дараа сертификатууд нь мэйлээр хавсаргасан .zip файл дотор ирэх болно. Тэдгээрийг татаж аваад задлах ба дотор нь нийт 4 сертификат байна.
13 . Сертификатуудаасаа domainname_tld.crt сертификатаа хуулж аваад SSL support хэсгийн SSL Certificate хэсэгт хуулна .
14 . 6-р алхамд үүсгэсэн SSL key - ээ хуулж аваад SSL Support -ийн SSL Key хэсэгт оруулна .
15 . И-мэйлээр ирсэн үлдсэн гурван certicate - аа дараах дарааллаар "SSL Support -SSLCertificate Authority/Intermediate " хэсэгт хуулж оруулаад SAVE дарна .
- COMODORSADomainValidationSecureServerCA.crt
- COMODORSAAddTrustCA.crt
- AddTrustExternalCARoot.crt
Ингээд таны SSL амжилттай тохируулагдсан бол дараах Changes have been saved гэж гарч ирэх болно .
Та суулгасан SSL сертификатаа дараах online tool-үүдээр шалгаж болно.https://www.ssllabs.com/ssltest
https://www.sslshopper.com/ssl-checker.html
https://sslcheck.globalsign.com/
https://www.digicert.com/help/