SSL тохируулах заавар - VestaCP

1 . VestaCP удирдлагын панел руу нэвтэрч орно .



2 . SSL - тохируулах вебийнхээ edit - дээр дараад орно .



3 . SSL Support - г enable болгоно . 


4 . "SSL support/Generate CSR" - дээр дарж шинэ хуудас руу орно .






5 . Шинэ хуудсан дахь шаардлагатай мэдээллүүдийг бөглөөд ОК дарна. / Email - хэсэг дээр тухайн тохируулах гэж байгаа домэйн нэрийн бүртгэлтэй и-мэйл хаяг , эсвэл тухайн домэйн нэрийн default мэйл хаягуудын (admin , administrator , postmaster , webmaster ) аль нэгийг бичнэ. /




6 . Ингээд таны CSR key ; SSL Certificate ; SSL RSA Private Key - үүд үүснэ. Эндээс цаашдаа SSL тохируулахад танд CSR болон RSA Private Key хэрэгтэй. Тиймээс уг key-үүдийг та хадгалж авах шаардлагатай .





7 . itools.mn сайтын хэрэглэгчийн систем рүү нэвтэрнэ.



8 . Үйлчилгээний жагсаалтаас SSL-ийг сонгон "Харах" товчин дээр дарна.



9 . Сертификатыг баталгаажуулах, хүлээн авах и-мэйл хаягаа бичээд 6-р алхамд үүсгэн CSR түлхүүрийг харгалзах цонхонд нь хуулаад "Enroll Certificate" товчийг дарна







10 . "Enroll Certificate"-г дарсны дараа таны и-мэйлээр баталгаажуулах линк очих бөгөөд баталгаажуулалт хийх хүртэл ийм төлөвтэй байна.



11 . 9 дахь алхамд бичсэн таны и-мэйл хаягаар баталгаажуулах линк очих ба уг линкийг нээгээд "Validation code"-г нь хийснээр баталгаажуулалт амжилттай хийгдэх болно .











12 . Амжилттай баталгаажуулалт хийгдсэн бол хэсэг хугацааны дараа сертификатууд нь мэйлээр хавсаргасан .zip файл дотор ирэх болно. Тэдгээрийг татаж аваад задлах ба дотор нь нийт 4 сертификат байна.



13 . Сертификатуудаасаа domainname_tld.crt сертификатаа хуулж аваад SSL support хэсгийн  SSL Certificate хэсэгт хуулна .





14 . 6-р алхамд үүсгэсэн SSL key - ээ хуулж аваад SSL Support -ийн SSL Key хэсэгт оруулна .

15 . И-мэйлээр ирсэн үлдсэн гурван certicate - аа дараах дарааллаар  "SSL Support -SSLCertificate Authority/Intermediate " хэсэгт хуулж оруулаад SAVE дарна .

  1. COMODORSADomainValidationSecureServerCA.crt
  2. COMODORSAAddTrustCA.crt
  3. AddTrustExternalCARoot.crt


 


Ингээд таны SSL амжилттай тохируулагдсан бол дараах Changes have been saved гэж гарч ирэх болно .





Та суулгасан SSL сертификатаа дараах online tool-үүдээр шалгаж болно.

https://www.ssllabs.com/ssltest

https://www.sslshopper.com/ssl-checker.html

https://sslcheck.globalsign.com/

https://www.digicert.com/help/

Энэ хариулт тус хүргэж чадаж байна уу?

 Энэ гарчигийг хэвлэх

Бусад

SSL тохируулах заавар - Cpanel

1. secure.itools.mn сайтын хэрэглэгчийн систем рүү нэвтэрнэ.2. Нэвтэрсний дараа Үйлчилгээ цэсээс...

SSL тохируулах заавар - Microsoft IIS (Windows Server)

Сервер дээрээ SSL тохируулахын тулд серверээсээ CSR key (Certificate Signing Request) үүсгэж...

Comodo SSL тохируулах заавар - NGINX

  Сервер дээрээ SSL тохируулахын тулд серверээсээ CSR key (Certificate Signing Request) үүсгэж...

Comodo SSL тохируулах заавар - Apache

  Сервер дээрээ SSL тохируулахын тулд серверээсээ CSR key (Certificate Signing Request) үүсгэж...

OpenSSL ашиглан CSR үүсгэх болон SSL тохируулах

1. CSR/Certificate Signing Request/ key үүсгэх комманд openssl req -newkey rsa:2048 -keyout...