Шинэчлэгдсэн и-мэйл үйлчилгээний талаарх мэдээлэл

Бид албан и-мэйлийн үйлчилгээндээ технологийн шинэчлэлт хийж, илүү их багтаамж, нэмэлт боломж бүхий бизнес и-мэйлийн үйлчилгээнд шилжиж байна.
Бизнес и-мэйл нь олон төхөөрөмж дээр холбон ажиллах, вирусын хамгаалалт, 5GB багтаамж, календар, тэмдэглэл, ажлын төлөвлөгөө, сошиал медиа холболт зэрэг олон давуу талтай.


Үндсэн меню:

1. Portal

2. Mail

3. Address Book

4. Calendar

5. Tasks


1. Portal


Portal хэсгээс та ерөнхий товч мэдээллүүдийг авах боломжтой. Та ямар нэгэн Task буюу ажлын жагсаалт үүсгэсэн бол Portal хэсэг дээр таны ажлын төлөвлөгөө гарч ирнэ. 

 

Inbox: Энэхүү хэсэгт танд хамгийн сүүлд ирсэн и-мэйлүүдийг товч харуулна.

 

Appointments: Календар дээр ямар нэгэн тэмдэглэл хийсэн бол энэхүү хэсэгт удахгүй болох өдрийг танд сануулах болно.

 

Tasks: Tasks хэсэг дээр та ажлаа төлөвлөсөн бол энэхүү хэсэгт таны хийх ёстой ажлын жагсаалт гарч ирнэ.

 

Birthdays: Address Book дээр та шаардлагатай, чухал хүмүүсийг бүртгэж аваад бүртгэлийн сан үүсгэх боломжтой. Birthdays хэсэг дээр удахгүй болох төрсөн өдрийг харуулна. Ингэснээр та чухал хүмүүсийнхээ төрсөн өдрийг алдахгүй боллоо. И-мэйл явуулахад автоматаар Address Book дээр тэмдэглэх сонголт ч мөн бий.

 

Facebook & Twitter: Та Facebook болон Twitter ашигладаг бол и-мэйлтэйгээ шууд холбоорой. Ингэснээр та заавал Facebook болон Twitter сайт руу орох шаардлагагүй болж нэг газраас статус бичих, бичлэгүүдийг унших хариулах боломжтой.




2. Mail

 
И-мэйл хэсэг нь Inbox, Draft, Sent, Trash, Spam хэсгүүдийг багтаана. Танд ирсэн и-мэйлүүд Inbox-т байрлаж имэйлүүдээ ангилан тусдаа хавтас үүсгэн хадгалах боломжтой. Мөн та олон и-мэйл хаяг эзэмшдэг бол "Add Mail Account" товч дээр дарж хаяг нэмэх боломжтой. Ингэснээр 2 и-мэйл хаяг шалгахын тулд заавал гарч дахин нэвтрэх шаардлагагүй болсноор таны цагийг хэмнэнэ. 
 
Sort : Sort хэсгээс Өдрөөр, Ирсэн хэрэглэгчээр нь, Уншаагүй, Имэйлийн хэмжээгээр, Гарчигаар, Өнгөөр, Сүүлд ирсэн, Өмнө нь ирснээр ангилах боломжуудтай.
 
Имэйл устгах & Зөөх: Чухал имэйлээ зөөх болон устгахаар бол тухайн мэйлээ Mouse 1-ээрээ чирж хуулах хавтас-руу оруулна. Хэрэв устгах бол чирээд Trash хавтас дотор хийж болно. Эсвэл цагний хажууд байрлах хэсгээс "Delete" товчыг дарж устгаж болно.
 
Reply бичих, Зөөх, устгах, сануулах, файлаар хадгалж авах, forward хийх зэрэг боломжуудтай.



Шинээр имэйл явуулах:

Имэйл хүлээн авах хэрэглэгчдийн имэйл хаягийг оруулахдаа "," (таслал) тэмдэгтээр тусгаарлан олон хэрэглэгчруу явуулж болно. Жишээ нь: user@itools.mn, user2@itools.mn, user3@itools.mn

Имэйл явуулах 2 сонголттой.

1. Text

2. HTML

Text-г сонгосон бол та зөвхөн тэкст мэдээлэл, файл хавсарган явуулж болно.

HTML-г сонгосон бол та зураг, тэкстийн хэмжээ, өнгө, хүснэгт, Bold болгох, налуулах, файл хавсаргах боломжтой болно.




3. Address Book

 Бүртгэлийн дэвтэр дээр хэрэглэгчийн мэдээллүүд, утасны дугаар, төрсөн огноо, ажилладаг газар гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийн хамт оруулах боломжтой.

 


4. Календар

 Календар хэсэгт уулзалт, болон бусад тэмдэглэлээ хийх боломжтой. 

 


5. Tasks

 Ажлаа төлөвлөхөд тань энэхүү хэсэг туслах болно. Тухайн төлөвлөгөө хэдэн хувьтай явж байгаа, ямар шатандаа явж байгаа, өдөр сонгож тааруулах өргөн боломжуудтай.

 


6. Settings

 

Тохиргооны хэсгээс та:

Хэл солих

Time Zone буюу цагийн бүсээ тохируулах (Хэрэв таны цаг зөрж байвал Монгол -> Улаанбаатарт байгаа бол GMT+8 Asia/Choibalsan эсвэл Asia/Ulaanbaatar-г сонгоно уу.)

Гарын үсэг оруулах (Setting -> Mail -> Signature хэсгээс гарын үсгээ оруулж өгнө үү.)

Facebook & Twitter устах (Setting -> Mail and Social Accounts хэсгээс устгана уу)   гэх мэт тохиргоог өөрийн хэрэгцээндээ тохируулан өөрчлөх боломжтой.

 

Хэрэв танд асуулт болон ойлгомжгүй хэсэг тулгарвал онлайн туслахаар бидэнтэй холбогдоно уу.
Бид танд туслахдаа хэзээд баяртай байх болно.

 

 

 

Was dit antwoord nuttig?

 Print dit artikel

Lees ook

Вэбмэйл дээр цагийн бүсийг тааруулах

1. webmail.domainner.mn хаягаар вэбмэйл рүүгээ нэвтэрнэ.2.  Вэбмэйл рүүгээ нэвтэрч ороод баруун...

Бизнес имэйлийн шинэ хаяг үүсгэх заавар

Reseller - ийн И-мэйл хаяг үүсгэх заавар Хэрэглэгч та secure.itools.mn URL руу хандана1....

Outlook програм дээр тохируулсан имэйл явахгүй алдаа зааж байгаа тохиолдолд

Хэрвээ таны имэйл outlook-ээc болон webmail-ээс явахгүй бол доорхи шалтгаануудаас үүдэлтэй байж...

Имэйл илгээхээр SPAM гээд явахгүй байна

Хэрвээ таны бизнес имэйлийн үйлчилгээнээс имэйл илгээхээр SPAM гээд явахгүй байгаа бол...

Явуулсан болон ирсэн имэйлийн толгойг (header) харах

1. webmail.domainner.mn хаягаар вэбмэйл рүүгээ нэвтэрнэ.2. Тухайн мэйлээ идэвхжүүлэн сонгоно.3....