И-мэйл хаягаа Outlook програмтай холбох

Outlook 2010 дээр бизнес и-мэйл үйлчилгээг тохируулах:


1. File цэсийн Info хэсгээс Add Account товч дээр дарж шинээр и-мэйл хаяг тохируулна.



2. Add New Account цонхны "Manually Configure server settings or additional server types" сонгоод Next товчыг дарж цааш үргэжлүүлнэ.



3. "Internet E-mail" сонгоод Next товчыг дарж цааш үргэлжлүүлнэ.

 

4. Тохиргооны хэсэг.

Your name: Хэрэглэгчийн нэрийг бичнэ

E-mail Address: И-мэйл хаягаа бичнэ (Жишээ нь: bataa@taniidomainner.mn)

Account Type: POP3 эсвэл IMAP

POP сонголтоор тохируулбал таны и-мэйлүүд зөвхөн Outlook и-мэйлийн програм дээр хадгалагдана. webmail.taniidomainner.mn гэж өөрийн имэйл хаягаараа ороход и-мэйлүүд сервер дээр хадгалагдахгүй.

IMAP сонголтоор тохируулбал таны и-мэйлүүд Outlook и-мэйлийн програм дээр болон webmail.taniidomainner.mn гэж өөрийн и-мэйл хаягаараа ороход и-мэйлүүд сервер дээр хадгалагдана.

Incoming mail server: pop.taniidomainner.mn эсвэд imap.taniidomainner.mn

Outgoing mail server (SMTP): smtp.taniidomainner.mn

Жич: зарим ISP (интернетийн үйлчилгээ үзүүлэгч) компаниуд mail server-ын port-ыг хаасан байдаг. Энэ тохиолдолд та өөрийн ISP-тэй холбогдож mail server-ын хаягыг авна. жишээ нь:

UlusNet : Outgoing mail server (SMTP): smtp.unet.mn

Univision : Outgoing mail server (SMTP): smtp.univison.mn

               Outgoing mail server (SMTP): smtp2.univison.mn

MobiNet : Outgoing mail server (SMTP): smtp.mobinet.mn

 

Username: Хэрэглэгчийн и-мэйл хаяг (Жишээ нь: webmail.taniidomainner.mn хаягаар нэвтрэх и-мэйл)

Password: Хэрэглэгчийн нууц үг

Эдгээр цонхийг зөв алдаагүй бөглөж дууссан бол "More Settings .." товч дээр дарна уу.



5. "Outgoing Server" сонголтоос "My outgoing server (SMTP) requires authentication" сонголтийг сонгоно.




6. "Advanced" сонголтоос "Outgoing server (SMTP)" хэсэгт 25 port дугаарыг 587 болгон өөрчилнө. Үүний дараа "OK" товчыг дарж цонхыг хаагаад "Next" товчыг дарж цааш үргэжлүүлнэ.




7. Test Account хэсэгт "Log onto incoming mail sever (POP3)" болон "Send test e-mail message" статус Completed болсон тохиолдолд таны тохиргоо амжилттай хийгдсэн байна.



Хэрэв статус Failed болсон тохиолдолд таны оруулсан мэдээлэл буруу эсвэл сервертэй холбогдох боломжгүйг заана. Энэ тохиолдолд:

 

  • И-мэйл хаяг зөв эсэх
  • Нууц үгийг зөв бичих
  • "My outgoing Server (SMTP) requires authentication" чагталсан байх
  • SMTP Port-н дугаарыг 587 болгосон байх
  • Webmail-ээр нэвтэрч орж шалгах

 

дээрхи аргуудаар шалгаж үзнэ үү.

 

8. Таны и-мэйл хаяг амжилттай тохируулагдлаа. "Finish" товчыг дарж дуусгана уу.

 

Танд ирсэн и-мэйлүүд таны Inbox дотор хадгалагдана. И-мэйлүүдээ татаж авахын тулд "Send/Receive All Folders" товчыг дарж татаж авна.

 

 






Энэ танд тус болж чадсан уу?

 Хэвлэх

Бусад

Хэрхэн signature үүсгэх вэ?

Энгийн текст signature болон лого, емблем, холбоостой signature үүсгэх заавар  - Энгийн текст...

Вэбмэйл дээр цагийн бүсийг тааруулах

1. webmail.domainner.mn хаягаар вэбмэйл рүүгээ нэвтэрнэ.2.  Вэбмэйл рүүгээ нэвтэрч ороод баруун...

Шинэ мэйл хаяг үүсгэх заавар

Шинээр мэйл хаяг үүсгэхийн тулд борлуулалтын албатай холбогдож төлбөрөө төлөн мэйл хаяг нээх...

И-мэйлрүүгээ нэвтрэхгүй байна?

Хэрвээ таны интернет хөтөч дээр вебмайлрүүгээ хандахад дээрхи байдлаар гурван цэг уншаад...

Шинэчлэгдсэн и-мэйл үйлчилгээний талаархи мэдээлэл

Бид албан и-мэйлийн үйлчилгээндээ технологийн шинэчлэлт хийж, илүү их багтаамж, нэмэлт боломж...