SSL тохируулах заавар - Microsoft IIS (Windows Server)

Сервер дээрээ SSL тохируулахын тулд серверээсээ CSR key (Certificate Signing Request) үүсгэж авна. Үүсгэж авсан CSR key-ээрээ манай хэрэглэгчийн систем рүү орж SSL-ээ Generate хийнэ.
Generate хийхдээ таны анхаарах гол зүйл бол Common name хэсэгт та SSL захиалахдаа юу гэж захиалсан тухайн домэйнээ бичиж үүсгэх хэрэгтэй. (domainname.com, *.domainname.com, subdomain.domainname.com гэх мэт)

1. itools.mn сайт руу орж баруун дээд буланд байрлаж байгаа "Хэрэглэгчийн icon"-той цэс рүү дарж орон хэрэглэгчийн нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтэрнэ.
зураг 1




2. Нэвтэрсний дараа Үйлчилгээ цэсээс Миний Үйлчилгээнүүд дэд цэсийг сонгон орж бүтээгдэхүүнүүдийн жагсаалтаас SSL үйлчилгээний ард байгаа Идэвхтэй гэсэн ногоон товчин дээр дарна.



3. Сертификатыг баталгаажуулах, хүлээн авах и-мэйл хаягаа бичихдээ "Domain Owner Email Address:" хэсэгт өөрийн домэйний бүртгэлтэй и-мэйлийг бичиж болно эсвэл "Default Email Addresses" хэсэгт та өөрийн домэйн нэрээр ашигладаг admin, administrator, hostmaster, postmaster, webmaster гэх мэт и-мэйлүүдээс сонгож бичиж болно. Домэйний бүртгэлтэй и-мэйл болон домэйний default и-мэйлүүдээс өөр и-мэйлээр та сертификат баталгаажуулах боломжгүйг анхаарна уу. Ингээд үүсгэсэн CSR key-ээ Certificate Signing Request цонхонд хуулаад "Enroll Certificate" товчийг дарна.




4. "Enroll Certificate"-ийг дарсны дараа таны и-мэйлээр баталгаажуулах линк очих бөгөөд баталгаажуулалт хийх хүртэл ийм төлөвтэй байна.



5. Таны и-мэйл хаягаар баталгаажуулах линк очих ба уг линкийг нээгээд "Validation code"-ийг нь хийснээр баталгаажуулалт амжилттай хийгдэх болно.




6.  Амжилттай баталгаажуулалт хийгдсэн бол хэсэг хугацааны дараа сертификатууд нь и-мэйлээр хавсаргасан .zip файл дотор ирэх болно. Тэдгээрийг татаж аваад задлах ба дотор нь нийт 4 сертификат байна.
Доорх линк дээр дарж зааврын дагуу сервер дээрээ сертификатаа суулгана. 

Comodo SSL Суулгах - Microsoft IIS 5.x & 6.x
Comodo SSL Суулгах - Microsoft IIS 7.x
Comodo SSL Суулгах - Microsoft IIS 8.x

Энэ хариулт тус хүргэж чадаж байна уу?

 Энэ гарчигийг хэвлэх

Бусад

SSL тохируулах заавар - Cpanel

1. secure.itools.mn сайтын хэрэглэгчийн систем рүү нэвтэрнэ.2. Нэвтэрсний дараа Үйлчилгээ цэсээс...

Comodo SSL тохируулах заавар - NGINX

  Сервер дээрээ SSL тохируулахын тулд серверээсээ CSR key (Certificate Signing Request) үүсгэж...

Comodo SSL тохируулах заавар - Apache

  Сервер дээрээ SSL тохируулахын тулд серверээсээ CSR key (Certificate Signing Request) үүсгэж...

SSL тохируулах заавар - VestaCP

1 . VestaCP удирдлагын панел руу нэвтэрч орно . 2 . SSL - тохируулах вебийнхээ edit - дээр дараад...

OpenSSL ашиглан CSR үүсгэх болон SSL тохируулах

1. CSR/Certificate Signing Request/ key үүсгэх комманд openssl req -newkey rsa:2048 -keyout...