Бизнес и-мэйлийн үйлчилгээгээ iTools руу шилжүүлэн авах

Хэрэглэгч та бусад реселлерээс эзэмшдэг бизнес и-мэйлийн үйлчилгээгээ iTools руу шилжүүлэх хүсэлтэй бол: 

1. Хэрвээ танд и-мэйлүүд тань хэрэгтэй, хадгалж авах шаардлагатай бол outlook и-мэйлийн програмтай и-мэйлээ холбож компьютер дээрээ нөөцөлж авна. 
2. И-мэйлүүдээ нөөцөлж авсан бол удирдлагын системээсээ и-мэйлийн үйлчилгээгээ "Delete Order" хийнэ. 
3. iTools-т и-мэйлийн үйлчилгээгээ захиалж домэйн дээрээ и-мэйлтэй холбох тохиргоо хийлгэнэ. 
4. И-мэйлийн үйлчилгээ амжилттай идэвхижсэн бол и-мэйл хаягуудаа тус зааврын дагуу iTools-н хэрэглэгчийн систем дээр үүсгэнэ. webmail.taniidomainner.mn гэж өөрийн и-мэйлрүүгээ нэвтэрэхэд и-мэйлийн үйлчилгээ шинээр эхлэнэ. 
5. Хуучин хадгалж авсан и-мэйлүүдээ манайхаас авсан и-мэйлийн үйлчилгээрүү зөөж оруулахын тулд и-мэйл хаягаа outlook дээр IMAP-р тохируулах хэрэгтэй. Ингэснээр таны outlook  дээр 2 и-мэйл хаяг үүсэх  юм.

                       1. Хуучин реселлерийн и-мэйл хаяг 2. Манайхаас авсан шинэ и-мэйл хаяг 

 

6. Хуучин и-мэйл хаягнаасаа шинэ и-мэйл хаягруугаа и-мэйлүүдээ зөөж оруулахын тулд хэрэгтэй мэйлүүдээ идэвхижүүлээд шинэ и-мэйл хаягийнхаа харгалзах фолдерт хулганаараа чирж оруулна. И-мэйлүүдээ манай и-мэйлийн үйлчилгээрүү шилжсэн эсэхийг шалгахын тулд webmail.taniidomainner.mn руугаа хандана. 





7. Бүх мэйлүүдээ амжилттай зөөж оруулсан бол  Send/Receive All folders товч дээр дарж шинэ мэйлээ refresh хийнэ.





Энэ хариулт тус хүргэж чадаж байна уу?

 Энэ гарчигийг хэвлэх

Бусад

Reseller и-мэйл хаягийн нууц үг солих заавар

Reseller - ийн И-мэйл хаягийн нууц үг солих зааварХэрэглэгч та secure.itools.mn URL руу хандана1....

И-мэйл хаягаа OSX mail програмтай холбох

OSX Mail програмыг ажиллуулна.1. Гарч ирэх цонхон дээр тохируулах и-мэйл хаягийнхаа мэдээллийг...

Вэбмэйл дээрээс нууц үгээ солих

1. webmail.domainner.mn хаягаар вэбмэйл рүүгээ нэвтэрнэ.2.  Вэбмэйл рүүгээ нэвтэрч ороод баруун...

Outlook програмаар имэйл явахгүй алдаа зааж байна.

Outlook програм нь имэйл шалгах үндсэн програм биш тул програмын тохиргоо алдагдсанаас болж имэйл...

Gmail application ашиглан имэйл холбох

1.Gmail application цэсрүү орж  SETINGS хэсгийг сонгоно.2. Add account гэж ороод, Email төрлөөс...