Cpanel - PHP хувилбараа өөрчлөх
Cpanel удирдлагын систем рүү нэвтэрнэ.
1. www.taniidomainner.mn:2082 эсвэл www.taniidomainner.mn/cpanel гэж манайхаас өгсөн хэрэглэгийн нэр нууц үгээрээ нэвтэрнэ.
2. Cpanel руу нэвтэрч орсоны дараа Find хэсэгт select php version гэж бичээд гарч ирэх select php version гэдгийг дарж орно.
3. Өөрийн сайтанд тохирсон php хувилбараа сонгоод "Set as current" дарж идэвхижүүлнэ. Мөн шаардлагатай php extention-ээ сонгох боломжтой.
Хэрвээ дээрхи тохиргоо амжилтгүй болвол та онлайн туслах мөн тусламжийн хүсэлтээр бидэнтэй холбогдоно уу.