И-мэйл forward тохируулах
Cpanel удирдлагын систем рүү нэвтэрнэ.
1. www.taniidomainner.mn:2082 эсвэл www.taniidomainner.mn/cpanel гэж манайхаас өгсөн хэрэглэгийн нэр нууц үгээрээ нэвтэрнэ.
2. "Email accounts"-ыг сонгон орно.
3. Форвард хийгдэх мэйл хаягаа дараах байдлаар үүсгэнэ. Хэрвээ таны мэйл хаяг аль хэдийн үүссэн байгаа бол 4 дугаарын алхам руу шууд очно уу.
4. Мэйлээ үүсгэсний дараа cPanel-ийн үндсэн хуудаснаас"Forwarders" хэсэг рүү орно.
5. "Add Forwarder" дээр дарна.
6. Тухайн хаяган дээр ирсэн мэйлүүдийг давхар хүлээн авах хаягаа "Destination" хэсэгт бичээд "Add Forwarder" товчийг дарна. Хэрэв олон хаяган дээр хүлээн авах бол мэйл хаягуудыг таслалаар зааглан бичнэ.
7. Тохиргоо хийсний дараа ийм байдалтай харагдана. Энэ тохиолдолд info@taniidomainner.mn хаяг дээр ирсэн мэйлүүд нь 4 өөр мэйл хаяган дээр давхар очно гэсэн үг. Уг мэйл хаягууд нь заавал taniidomainner.mn домэйн дээр үүссэн хаяг байх албагүй бөгөөд та өөрийн хувийн Gmail, Yahoo г.м хаягуудаа ч бичих боломжтой.